Өвөр Монголын элсэн цөлд эрчим хүч хадгалах цахилгаан станц барьж байна
9 сарын 13. 12:150

Өвөр Монголын эрчим хүчний корпорац эрчим хүчний шинэ эх үүсвэрийг цахилгаан сүлжээнд холбохын тулд Улаан-Бух хэмээх Хятадын найм дахь том элсэн цөлд эрчим хүч хадгалах цахилгаан станцыг барьж эхэлжээ.

605 мянган кВт-ын хүчин чадалтай уг станц түүн дээр суурилуулсан эрчим хүчний блокийн хүчин чадлаараа тус улсад баригдаж буй ижил төстэй төслүүдээс хамгийн том нь юм. Тус станцыг нарны цахилгаан станцаас хүлээн авсан цахилгаан эрчим хүчийг сүлжээнд тогтвортой нийлүүлэхэд ашиглах ажээ.

Станцын бүтээн байгуулалтын нийт өртөг 2.1 тэрбум юань (295 орчим сая ам.доллар) бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулж, эрчим хүчний шугамд холбохоор төлөвлөсөн байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрчим хүчний хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, шинэ цахилгаан станц нь цэвэр цахилгаан үйлдвэрлэхээс гадна одоо баригдаж буй нарны цахилгаан станцтай хамт цөлжилттэй тэмцэхэд үр өгөөжөө өгөх болно.

Эрчим хүчний хоёр төслийг Дэнкөү хошуунд хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ оны дөрөвдүгээр сард тус хошуунд эрчим хүч үйлдвэрлэхээс гадна хүрээлэн буй орчныг байдлыг сайжруулахад ашиглах нарны цахилгаан станцыг барьж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд ашиглалтад оруулж эрчим хүчний сүлжээнд холбоно. Энэ станц жил бүр 3.16 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2.75 сая тонноор бууруулж, 44.6 мянган му (2973 га) элсэн талбайг нөхөн сэргээх ажээ.

Улаан-Бух цөл 15 сая му талбайг эзэлдэг бөгөөд нийт талбайн гуравны нэг орчим нь Баяннуур хотын Дэнкөү хошууны нутгийг хамардаг. Энд нар тусах хугацаа жилд 3000 цагаас давдаг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас