Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Барууныхны “Нэг хүний хог нөгөө нэгэнд эрдэнэ” гэж хэлдэгчлэн нэг муу бөндгөр чулуу гэж бодоод хэдэн арван жил хаалга тогтоохдоо хэрэглэж байсан чулуу нь сая долларын үнэд элбэг хүрэх эрдэнэ байжээ.
Тухайлбал, Румынд нэгэн эмгэн горхины ёроолоос олсон 3.5 кг жинтэй чулуугаа гэртээ авчирснаар олон жил хаалгаа мануулсан байна.
Гэтэл өнөөх чулуу нь дэлхийн хамгийн том бүхэл хувуудын нэг болж таарсан байна. Үнэ нь нутагтаа ойролцоогоор 1.1 сая ам.долларт хүрэх аж.
Хув гэдэг бол олон сая жилийн өмнөх модны чулуужсан давирхай боловч дэлхий нийтэд олон ард түмний дунд эртнээс үнэт чулууны тоонд оруулан хүндэтгэн үнэлсээр иржээ.
Румыны Колти тосгонд Бузау голын сав газраас ихээр олддог тул 1920-оод оноос эхлэн тус нутагт хув олборлож эхэлсэн гэдэг.
Эмгэн хувыг олж гэртээ авчирснаас хойш тэр том хув нь хэний ч сонирхлыг таталгүй өдийг хүрчээ. Тэр байтугай гэрт нь хулгай ороход хүртэл хулгайчийн анхааралд өртөөгүй хоцорсон аж.
Эмгэн 1991 онд нас барахад өмч хөрөнгийг нь өвлөж авсан хамаатан нь хаалга тээглүүлдэг чулууг энгийн чулуу биш гэдгийг анх анзаарсан гэнэ. Тэр даруйдаа тэрээр чулууг Румыны засгийн газарт зарж, засгийн газар Польшийн түүхийн музейн мэргэжилтнүүдээр шалгуулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр тэр хув 38-70 сая жилийн настай гэнэ.
Эх сурвалж: Science alert
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй