Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Цагаачлалын асуудалтай тэмцэж буй Канад улс гадаадын иргэдийн урсгалыг аажмаар бууруулах зорилтыг тавьжээ. Үүний хүрээнд гадаад оюутнуудад олгодог визний тоог цөөрүүлэхээс гадна гадаад ажилчидтай холбоотой зохицуулалтыг чангатгахаар төлөвлөж буй бололтой.
AFP агентлагийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Канадын Цагаачлалын яамны сайд Марк Миллер хэвлэлийн бага хурал дээр ирэх онд олгох гадаад оюутны визний тоог 437,000-аар хязгаарлана гэж мэдэгдсэнийг онцлов.
Ингэснээр энэ жил хэрэгжиж буй гадаад оюутны виз олголтыг бууруулах бодлого ирэх жил ч үргэлжлэхээр болж буй бололтой. Ирэх онд олгох гадаад оюутны визний тоо энэ жилийн (485,000) визний тооноос 9,9 хувиар бага байгаа юм. Харин өнгөрсөн жилтэй (500,000) харьцуулахад 12.6 хувиар багассан байна.
Саяхныг хүртэл цагаачлалд ээлтэй байсан Канад улс энэ оны эхээр хүн ам нь 41 саяыг давсантай холбоотойгоор холбогдох бодлого, зохицуулалтыг чангатгаж байгаа нь энэ юм.
Учир нь гадны орнуудаас цагаачид, ажилчид хэт олноор орж ирснээр орон сууц, ажлын байрны хомсдол хурцдаж буйгаас гадна нийгмийн халамжийн зардал ихсэж байгаа нь засгийн газарт ачаалал болж байна хэмээн үзсэн байна.
Түүнчлэн тус улсын зүгээс олон улсын оюутнууд болон гадаад ажилчдын хүүхдүүдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг чангатгаж байгаагаа мэдэгдэв. Үүнээс гадна цагаачлалын өргөдлийн системийг хууль бусаар оршин суух зорилгоор урвуулан ашиглахаас сэргийлэх үүднээс аяллын виз олгох журмыг ч шинэчлэхээр төлөвлөжээ.
Эдгээр арга хэмжээний тусламжтайгаар Канад улс нийт хүн амын дундах гадаад оюутнууд, ажилчид зэрэг түр оршин суугчдын эзлэх хувийг 5 хувиас ихгүй байлгахаар зорьж буй гэнэ. AFP агентлагийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар түр оршин суугчид Канадын хүн амын 6.8 хувийг эзэлж байжээ.
Эх сурвалж: Maeil
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй