Ажлын байрны тодорхойлолт дахь албан тушаалыг оновчтой болгох
2013, 7 сарын 2. 15:520
Таны онлайнаар оруулсан ажлын байрны зар дахь ажлын байрны тодорхойлолттой маш сайн нийцэх албан тушаалыг тодорхойлоход юу нь хэцүү байдаг вэ?
 

Ажлын байрны зарыг ажил хайгчид, ажил олгогч менежерүүд, хүний нөөц бүрдүүлэлтийн маркетерүүд, судалгааны байгууллагууд, харилцагчид гээд маш олон төрлийн хүмүүс уншдаг учраас энэ бол үнэхээр хэцүү ажил. Компаний эзэд өөрсдийн ажил үүргийг шууд бусаар чухалчилж авч үздэг учраас уриа лоозон төдий үг ашиглах эсвэл хүнд суртал гаргахаас сэргийлэхийн тулд албан тушаалын нэршлийг ажлын зарын үгээр нэрлэх хандлагатай байдаг. Та зөвхөн топ ажил горилогчидоор хүний нөөц бүрдүүлэхийн тулд вэб хуудсанд ажлын байрны зар оруулж байгаа болохоос биш компаний эздийг зугаацуулах гэж байгаа биш гэдгийг санах хэрэгтэй. Танай компанийг урагшлуулах хамгийн чухал үг хэллэгийг л найруулж бичих хэрэгтэй.

Зөвхөн танай компани ч биш гадаад ажил горилогчдод зориулж бич.

Энэ бол албан тушаал дахь хамгийн үнэн зүйл. “Хүмүүс өөрсдийнхөө арга барилыг ашигладаг учраас тухайн байгууллагын гадна байгаа хүмүүс өөр өөр арга хэрэглэдэг гэдгийг ухаардаггүй” гэж нэгэн мэргэжилтэн хэлсэн байдаг.
Тиймээс тухайн албан тушаалуудын хийх ажил үүргүүдтэй төстэй ажил үүргүүдийн талаар асуу. Ямар нэр томъёо ашиглаж байна вэ?

Далд утгатай үг бүү ашигла.

Нягтлан бодогчийн 2-р түвшинтэй, Төслийн менежер-Архитектурын S12-3622 гэх мэт нарийн заалт нь зөвхөн танай байгууллагын дотоод асуудал учраас ийм төрлийн албан тушаалууд хайлтын системээр хайхад хүндрэл учруулж мэдэх юм.
Гадаад ажил горилогчид  таны бичсэн 2-р түвшин гэж хамгийн дээд түвшин юм уу эсвэл хамгийн доод түвшин юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хэтэрхий олон зүйл бичих нь таны зарыг хайхад хэцүү болгоно. Тиймээс  албан тушаалын араас тоо, код зэргийг бичихгүй орхих хэрэгтэй бөгөөд  тэдгээр нэр томъёог зарын гол хэсэгт  агуулгатай нь нийцүүлэн бичих хэрэгтэй.

Ерөнхий байх нь сайн.

Нээгдэж байгаа ажлын байрыг тодорхойлж болох болон хайлтын системээр хайлт хийгээд харж болох ерөнхий нэр томъёог ашиглаарай. Санал болгож байгаа нэр томъёонуудаас хамгийн сайн тохирохыг нь ашиглах хэрэгтэй.

Ухаалаг харагдахын тулд уран цэцэн үг бүү ашигла.

Ингэж бичвэл уйтгартай. “Хүн бүр ухаантай, бүтээлч байхын тулд ямар нэг зүйл шинээр зохиох гэж оролддог гэж учраас иймэрхүү инээдтэй байдлаар бичвэл хэн ч хариу өгөхгүй” гэж нэгэн мэргэжилтэн хэлсэн байна.

Албан тушаалыг хайлт хийж болохуйцаар бич.

“Ахлах ажилтан” гэхээр онолын түвшинд гайхалтай албан тушаал мэт сонсогддог боловч ажил горилогчид онлайнаар  хайхдаа хүний нөөцийн албаны даргын ажил хайхдаа иймэрхүү албан тушаалын тодорхойлолт олдог.
Гадаад ажил горилогч нарыг татах үедээ албан тушаалаа үнэн зөв тодорхой байдлаар бичихийг хичээ. Ажлын байрны тодорхойлолт бичихдээ чөлөөтэй бичих хэрэгтэй ч хайлт хийхэд амар байх үүднээс уламжлалт хэллэгийг ашиглаарай.

Хүний нөөц бүрдүүлэлтийн маркетингаа албан тушаалын тодорхойлолтдоо багтаа.

Уран гоё үгээр ажлын байрны тодорхойлолтыг хийж болох ч хайлт хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс ажлын байрны тодорхойлолтыг хадгалаад албан тушаалын нэршилд оруулахгүй байх хэрэгтэй.

Энгийн байх хэрэгтэй ч тодорхой бус байж болохгүй.

Тодорхойлолтоо энгийн үгээр бичих хэрэгтэй ч хийх ажил үүргийн талаар тодорхой бус байж болохгүй гэсэн үг.

Нарийвчлалтай бай.

Хэрэв та java хөгжүүлэгчийн ажлын байр зарлаж байгаа бол вэб дизайнерийн талаар битгий сурталчил. Хэрэв тухайн ажлын байр вэб дизайны ажил үүргийг багтаадаг бол ажлын шаардлагад тодорхой бичих хэрэгтэй.
Өөр нэг жишээ гэвэл “хүн амзүйн менежментийн туслах” гэсэн ажлын байранд маш олон тооны ажил үүрэг багтаж болох боловч яг ямар үүрэгтэй ажлын байр вэ гэдгийг тодорхой бичих хэрэгтэй.

Тогтвортой бай.

Хайлтын систем таны бичлэгийн хэв фонт хэр тогтвортой байгаагаас хамаараад илрүүлэх боломжийг олгодог. Албан тушаал, байршил зэрэг нь хуудас,  тайлбарын их бие ба URL-д тогтвортой нэг стилиэр бичигдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.

Юу хийж байгаагаа мэддэг бай.

Зарим менежерүүд өөрсдийн бизнесийн сонирхлоо хаа сайгүй илэрхийлж, тэр ч бүү хэл албан тушаалын тодорхойлолдоо хүртэл ашигладгаас болж хүний нөөц бүрдүүлэлтийн үр өгөөж буурдаг. Албан тушаал гэдэг бол мэргэжлийн байдлаар үйлчлүүлэгчийн нүдийг янз бүрийн тохиолдолд халхлах хэрэгсэл болж байдаг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
12024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
52024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас