ТикТок 2020 онд хамгийн их таталттай аппликейшнээр тодорчээ
2021, 8 сарын 11. 12:160

2020 онд хэрэглэгчдийн хамгийн их татсан аппликейшнаар ТикТок тодорчээ. Дижитал аналитикийн компани болох Апп Энниэгийн мэдээлснээр ТикТок нь Фэйсбүүк, Мэссенжер, Инстаграм, WhatsApp –ийг таталтын тоогоороо тэргүүлж, нэгдүгээр байрт шалгарсан байна.

 

 

 

Энэхүү судалгааг 2018 оноос хойш жил бүр явуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд үргэлж Фэйсбүүк компанийн харьяа аппликейшнүүд тэргүүн байрт бичигддэг байсан юм.

Ерөнхийлөгч асан Доналд Трамп өнгөрсөн жил ТикТокийг хувь хүний мэдээлэл задруулдаг гэж буруутгаж, АНУ-д тус аппликейшнийг хориглох шийдвэр гаргаж байсан ч, шийдвэр нь хараахан хэрэгжиж эхлээгүй байхад ерөнхийлөгч Жо Байден суудлаа авч, түүний зарим шийдвэрийг хүчингүй болгожээ.

 

Ташрамд дурдахад ТикТокийг эзэмшигч ByteDance компанийн Douyin гэх аппликейшн БНХАУ-даа хамгийн их таталттайгаар тэргүүн байрт бичигдэж, тус компани тун ч амжилттай ажиллаж байгаа юм.

Мөн өнгөрсөн долоо хоногоос ТикТок аппликейшнд Snapchat, Инстаграм, Фэйсбүүк шиг 24 цагийн дараа автоматаар устдаг “стори” талбарыг нэвтрүүлэх гэж байгааг зарлажээ.

 

Эх сурвалж: BCC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Хятадын 37 аж ахуй нэгжийг экспортын хяналтын жагсаалтад нэмжээ
02024-5-10 8:23
Японы бодит цалин түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 24 сар дараалан буурчээ
02024-5-10 7:46
Дуучин Жастин Бибер аав болох нь ээ!
02024-5-10 7:45
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48