T-Mobile 40 сая гаруй хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрчээ
2021, 8 сарын 19. 12:520

Мягмар гарагт T-Mobile өөрийн 47.8 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсан нь үнэн болохыг баталжээ.

Хакерт алдсан нийт мэдээллийн 7.8 сая нь одоогийн T-Mobile-ийн хэрэглэгчдийнх бол 40 сая мэдээлэл нь өмнөх хэрэглэгчид болоод ирээдүйд T-Mobile-ийн хэрэглэгч болж болох хүмүүсийн мэдээлэл гэнэ.

Хакерын хулгайлсан мэдээлэлд утасны дугаар, дансны дугаар, ПИН код, нууц үг, санхүүгийн мэдээлэл байхгүй гэдгийг тэдний зүгээс хэлж байгаа ч хэрэглэгчдийн овог нэр, төрсөн он сар өдөр, нийгмийн даатгалын дугаар, жолооны үнэмлэхийн мэдээлэл алдагдсан байна.

T-Mobile-ийн зүгээс хэрэглэгчдээ өөрсдийн ПИН кодыг солихыг зөвлөж байгаа бөгөөд нэмэлт хамгаалалтын үйлчилгээг ч санал болгож байгаа ажээ.

Хакерын зүгээс хулгайлсан мэдээллээ 6 Биткоиноор үнэлсэн юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56