Хятад: Бээжин хотод энэ оны эцсээр хөрөнгийн бирж нээгдэнэ
2021, 9 сарын 6. 0:560

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ, нийслэл Бээжин хотноо хөрөнгийн бирж нээхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан бол уг төсөл энэ ондоо багтан хэрэгжих төлөвтэй байгаа аж.

Хятадын Global Times сонинд бичсэнээр одоо үйл ажиллагаагаа явуулж буй Шанхай, Шэньжэнь хотын хөрөнгийн биржтэй харилцаа тогтооход бага зэрэг хугацаа хэрэгтэй боловч тийм ч их удахгүй болов уу гэж таамаглаж байгаагаа дурдаад Бээжингийн хөрөнгийн бирж энэ оны сүүлч эсвэл ирэх оны хавар гэхэд нээгдэнэ гэжээ.

Глобал Таймс сонины онцолсноор одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Шанхай, Хонконг, Шэньжэнь дэх хөрөнгийн бирж, мөн удахгүй нээгдэх Бээжингийн хөрөнгийн бирж, цаашлаад Макаогийн бүс нутагт шинээр хөрөнгийн бирж байгуулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийн тогтолцоо илүү үр дүнтэй ажиллах болно хэмээн таамаг дэвшүүлсэн байна.

Уг төсөл хэрэгжснээр Хятадын хөрөнгийн зах зээлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадварыг нэмэгдүүлж, Америкийн компаниудтай хийх санхүүгийн зохицуулалтаа чангатгахад тун сайнаар нөлөөлнө хэмээн үнэлжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35