Хятад улс бал чулууны экспортод хяналт тавихаа зарласнаар бусад бал чулуу үйлдвэрлэгчдийн үнэлгээ огцом өсжээ
2023, 10 сарын 25. 4:030

Хятад улс батарейны хоёрдогч түүхий эд болох бал чулууг экспортын хязгаарлалтад оруулахаа зарласнаар бал чулуу үйлдвэрлэдэг бусад орны компаниудын хувьцааны үнэ орон нутгийн цагаар 23-ны өдөр огцом өссөн байна. Учир нь дэлхийн бал чулууны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг Хятад улс уг түүхий эдийн экспортод хязгаарлалт тавьснаар тус компаниудын ашигт ажиллагаа үлэмж нэмэгдэнэ гэж тооцсонтой холбоотой юм.

Тодруулбал мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Австралийн бал чулуу үйлдвэрлэгч Sirarisource компанийн хувьцааны ханш өмнөх өдрөөс 38.9 хувиар өсч 0.5 ам.долларт хаагдсан байна. Өнгөрөгч 20-ны өдөр буюу Хятад улс бал чулууны экспортыг хянах тухайгаа зарласны дараа 28.1 хувиар өссөн бол мөн өдөр ч огцом өсжээ. Sirarisource компани нь дэлхийн хамгийн том бал чулууны ордуудын нэг болох Африкийн Мозамбикт уурхай эзэмшдэг аж. Тус компани нь Tesla, Samsung SDI, SK On зэрэг дэлхийн цахилгаан тээврийн хэрэгсэл болон цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэгч компаниудад бал чулуу нийлүүлдэг юм.

Бал чулуу олборлодог бусад компанийн хувьцааны ханш ч мөн өдөр өссөн байна. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tirupati Graphite компанийн хувьцаа 25.0 хувиар өссөн ба Их Британид төвтэй тус компани нь Мадагаскар, Мозамбик зэрэг орнуудад бал чулуу үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн Австралийн ашигт малтмалын Lenasco Resources компанийн хувьцаа ч мөн 36.4 хувиар өссөн байна. Австралийн батарейны түүхий эд, тоног төхөөрөмж болон хиймэл бал чулуу үйлдвэрлэгч Novonics компанийн хувьцаа мөн л 21.2 хувиар өсжээ.

Financial Times сонины онцолсноор “Хятад улс хиймэл бал чулуу хэт их үйлдвэрлэсний улмаас өнгөрсөн жил бал чулууны үнэ 30 гаруй хувиар унасан нь эдгээр компаниудад хүнд цохилт болсон нь дамжиггүй. Гэвч Хятад улс экспортын хязгаарлалт тавьж буйгаа мэдэгдсэнээр бал чулууны салбарт шинэ нийлүүлэгчдийн эрэлт нэмэгдэх нь гарцаагүй хэмээн шинжээчид харж байгаа” болохыг онцлон тэмдэглэв.

Хятад улс энэ оны 12-р сараас эхлэн бал чулууны экспортод зохицуулалт хийхээ өнгөрөгч 20-ны өдөр зарласан билээ. Уг шийдвэрийн хүрээнд байгалийн бал чулуунаас гадна өндөр цэвэршилттэй, бат бэх, нягтрал сайтай хиймэл бал чулууны материал ч уг хоригт хамрагдах аж.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадын бал чулууны олборлолт 850 мянган тоннд хүрсэн нь дэлхийн нийт олборлолтын 65 хувийг эзэлсэн болохыг онцлов. Бал чулуу ашиглан хийсэн катодын материал нь цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны дөрвөн үндсэн элементийн нэг (анод материал, катодын материал, электролит, сепаратор) бөгөөд Хятад улс дэлхийн катодын материалын 90 хувийг үйлдвэрлэдэг юм. Энэ ч утгаараа Хятад улс бал чулууны экспортод хязгаарлалт хийсэн тохиолдолд дэлхийн цахилгаан автомашины батарейны нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлнө гэх болгоомжлол тус салбарынханд бий.

Гэвч Хятад улс бал чулууны экспортод хязгаарлалт тавих шийдвэр гаргасан нь улс төрийн чанартай, маш хийсвэр, биелэх боломжгүй зүйл хэмээн зах зээл таамаглах болов. Тухайлбал түүхий эдийн зах зээлийн судалгааны Benchmark Mineral Intelligence фирмийн бал чулууны салбарын шинжээч, зөвлөх Ахмед Мехди "Хятад улс юуны түрүүнд дотоодын зах зээлээ хангах бөгөөд харин илүү гарсан бал чулууг үргэлжлүүлэн экспортлох төлөвтэй байна. Бал чулуу үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа урт хугацаандаа мэдэгдэхүйц өөрчлөгдөх эсэх нь тун эргэлзээтэй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35