БНХАУ: Бага насны хэрэглэгчдийн ТикТок ашиглах цагт хязгаар тогтоожээ
2021, 9 сарын 20. 16:270

ТикТок аппликэйшний хятад хувилбар Douyin БНХАУ дахь бага насны хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмж ашиглалтын цагт хязгаар тогтоож, тус аппликэйшнийг ашиглах нийт хугацааг 40 минутаас хэтрэхгүй байхаар тохируулгатай болгожээ.

ТикТок, Douyin аппликэйшнууд нь удирдлага, үйлдлийн систем, функцийн хувьд нэг ижил боловч ТикТокыг олон улсын зах зээлд харин Douyin-ыг БНХАУ-ын зах зээлд нийлүүлдгээрээ онцлогтой.

Улмаар тус тохиргоо нь 14-өөс доош насны хэрэглэгчдэд хамаарах бөгөөд 06:00-22:00 цагийн хооронд бага насны хүүхдүүд ердөө 40 минут тус аппликэйшнийг хэрэглэж, тухайн зааж өгсөн хугацаанаас хэтэрвэл шинжлэх ухааны туршилт, музейн үзвэрийн танилцуулга, түүхийн хичээл зэрэг боловсрол олгох контентуудыг толилуулах гэнэ. Харин 06:00-22:00 цагаас бусад цагт бага насны хүүхдүүд тухайн аппликэйшн рүү нэвтрэх эрхгүй болох ажээ.

Тухайн тохиргоог идэвхжүүлэх ганц шаардлага нь эцэг эхчүүд хүүхдэдээ хаяг нээхдээ бодит төрсөн он, сар, өдрийг нь оруулж өгөх юм.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35