БНХАУ: Зохиогчийн эрхийн зөрчлийг хумих үүднээс цахим орчинд цэвэрлэгээ хийжээ
2021, 9 сарын 28. 17:290

БНХАУ зохиогчийн эрхийн зөрчлийн асуудалгүй цахим орчныг бүрдүүлэх үүднээс оюуны өмчийн асуудлыг хөндсөн бүх л төрлийн зөрчилтэй контентыг интернетээс устгажээ. Улмаар тухайн арга хэмжээ нь цахим орчныг цэвэрлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн гэнэ.

Тодруулбал, БНХАУ-ын Зохиогчийн эрхийг хамгаалах бүх шатны хуулийн байгууллагууд хамтран, өнгөрөгч зургадугаар сараас хойш 445 хэргийг шалгаж, 245 хууль бус вебсайт, гар утасны аппликэйшныг хааж, зохион эрхийн зөрчилтэй контентыг түгээсэн 618300 цахим холбоосыг устгасан ажээ.

Мөн түүнчлэн Токиогийн олимптой холбоотой 80400 холбоос, оюуны өмчийн тухай хууль журмыг тодорхой хэмжээгээр зөрчсөн 8.46 сая холбоосыг тус тус устгасан байна.

Арга хэмжээний гол зорилго нь кино болон телевизийн уран бүтээлээс хэсэгчлэн авсан, зохиогчийн эрх, оюуны өмчийн хуулийг зөрчсөн богино хэмжээний бичлэгүүдийг устгах байсан ажээ.

Энэ нь тус улсын засгийн газрын зүгээс 2005 оноос хойш оюуны өмчийн цахим хулгайн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний 17 дугаар арга хэмжээ юм.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35