Австрали: Ирэх сараас эхлэн үе шаттайгаар хилээ нээнэ
2021, 10 сарын 2. 1:220

Австрали улсын засгийн газрын зүгээс Ковид-19 өвчний улмаас тавиад байсан хилийн хоригоо ирэх сараас эхлэн үе шаттайгаар нээхээр болжээ.

Австралийн ABC сувгийн мэдээлснээр, Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ 11-р сараас эхлэн вакцинжуулалтын түвшин 80%-иас давсан бүс нутгуудын хилийн боомтуудыг нээх болно гэжээ. Ингэснээр 16 ба түүнээс дээш насны оршин суугчдаа 64%-тай 2 тун вакцинд бүрэн хамруулаад буй New South Wales мужаас эхлэн Австрали улс хилийн боомтуудаа нээх төлөвтэй байна.

Ерөнхий сайд Моррисон "Өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын түвшин 80%-д хүрвэл гадны орнуудад гацсан иргэдээ эргүүлэн татах болно гэж хэлж байсанчлан та гадаадад гацаад байгаа бол одоо вакциндаа хамрагдаад Австрали руу буцах боломжтой боллоо” хэмээн онцолжээ.

Хэрвээ New South Wales мужийн хилийн боомт нээгдсэн тохиолдолд гадны орноос ирж буй цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан Австралийн иргэд болон тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг одоо мөрдөж буй 2 долоо хоногийн зочид буудлын хорио цээрийн дэглэмийн оронд зөвхөн нэг долоо хоногийн гэрийн хорионд оруулна гэжээ. Гэхдээ Австралийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн AstraZeneca, Pfizer, Moderna, Janssen зэрэг вакцинд хамрагдсан тохиолдолд л гэрийн хорионд шууд орох боломжтой аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04