Файзер вакцины үйлчлэл 2 сарын дараагаас эрс буурдаг болохыг баталжээ
2021, 10 сарын 7. 16:461

Лхагва гарагт нийтэлсэн хоёр төрлийн судалгаагаар Файзер вакцины үүсгэх дархлаа 2 сарын хугацаанд сулардаг болохыг тогтоожээ. Хэдийгээр вакцин өвчлөлийг хүндрэхээс сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, вирусээс улбаатай амиа алдах эрсдэлийг бууруулж байгаа ч үйлчлэл нь тийнхүү 2-4 сарын дараа мэдэгдэхүйц буурдаг байна.

Израиль болон Катар улсаас хийсэн дээрх судалгаануудын зорилго вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь зүйтэй гэсэн санааг дэмжихэд оршиж байсан юм.

Улмаар Израиль улсаас хийсэн судалгаагаар, Файзер вакциныг тариулсан 4800 эрүүл мэндийн ажилтны бие дэх эсрэг биетийн тоо эрчимтэй буурсан үзүүлэлттэй байжээ. Нэн ялангуяа эрэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насныхан мөн дархлааны сулралтай хүмүүсийн хувьд эсрэг биет тийнхүү эрс буурсан байна.

Судалгааны багийнхны хэлж байгаагаар улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ зэрэг өвчний эсрэг вакцины үйлчлэл жилд 5-10 хувиар буурч байдаг бол Файзер вакцинаар үүсэх дархлаа хэдхэн сарын дотор буурдаг ажээ.

Мөн коронавирусээр халдварлаж эдгээд вакцин хийлгэсэн хүмүүст дархлаа илүү удаан хугацаанд тогтож байгааг ч олж мэдсэн юм.

Гэвч Файзер вакциныг үйлдвэрлэгч компаниас вакцины үйлчилгээг тийм хурдан буурдаггүй гэж өмгөөлж байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35