Тайланд улс 46 орноос зорчих жуулчдыг тусгаарлалтад оруулалгүй нэвтрүүлэх болжээ
2021, 10 сарын 22. 15:450

Тайланд улсын ерөнхий сайд Прают Чан-очагийн пүрэв гарагт хийсэн мэдэгдлээр тус улс ирэх сараас эхлэн 46 орноос зорчих жуулчдыг тусгаарлалтад оруулалгүй хилээр шууд нэвтрүүлэх болжээ.

Тийнхүү Их Британи, Америк, Хятад, Сингапур, Герман, Австрали зэрэг 46 улсаас ирэх зорчигчид тусгаарлалтын 10-14 хоногт хугацаа алдахгүй аялах боломжтой болж байгаа юм. Гадаад хэргийн яамнаас өмнө нь мэдээлэхдээ нийт 36 улсаас ирэх жуулчдыг нэвтрүүлнэ гэж ярьж байсан бол ийнхүү 10 орноор нэмэгдсэн байна.

Ерөнхий сайдын мэдээлж байгаагаар жуулчид вакциндаа бүрэн хамрагдсан байх ёстой бөгөөд ойрын хугацаанд шинжилгээ өгч, сөрөг гарсан хариугаа үзүүлж, агаарын тээврээр зорчин ирэх тохиолдолд тусгаарлалтад орохгүй гэнэ.

Тайланд улсын хувьд өнгөрсөн жил л гэхэд аялал жуулчлалын салбартаа 50 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан учир эдийн засгаа сэргээхийн тулд аялал жуулчлалаа нээлттэй болгохоос өөр аргагүйд хүрээд байгаа юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35