Австрали: Ирэх сараас вакцинд бүрэн хамрагдсан иргэдийнхээ хилээр орох гарах эрхийг сэргээнэ
2021, 10 сарын 28. 0:210

Австралийн засгийн газар ирэх сараас эхлэн Ковид-19 цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн хилээр гарах хөдөлгөөнийг чөлөөлж, хилийн хоригийг сулруулахаа мэдэгдэв. Тус улсад вакцинжуулалтын түвшин 70%-иас даваад байгаа ба ард иргэдийнхээ хилээр гарах орох эрхийг сэргээх зэргээр “With Corona” буюу энгийн амьдралдаа эргэн орох бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх болжээ. Гэсэн хэдий ч дельта, бүр цаашлаад дельта плюс зэрэг тархах чадвар өндөртэй коронавирусын хувилбарууд ар араасаа гарч, дахин халдварын тохиолдол нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байсаар байгаа юм.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон 27-ны өдөр орон нутгийн 7-р суваг телевизэд өгсөн ярилцлагадаа "11-р сарын 1-нээс эхлэн цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан Австралийн иргэд болон байнгын оршин суугчид тусгай зөвшөөрөлгүйгээр гадаадад чөлөөтэй зорчих боломжтой" гээд “Вакцинжуулалтын түвшин өндөр байгаагийн ачаар хэвийн амьдралдаа эргэн орох төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна” гэж онцолжээ.

Өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн улмаас австраличууд засгийн газраас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр 18 сараас дээш хугацаагаар гадаадад зорчих боломжгүй байсан бөгөөд хилийн чанадад оршин суудаг Австраличууд ч хилээр нэвтрэх хязгаарлалтын улмаас эх орондоо ирэх боломжгүй хэвээр байсан юм. Тус улсын засгийн газрын зүгээс Сидней болон Мельбурн хотууд руу нэвтэрч буй вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсийг хорио цээрийн дэглэмээс чөлөөлөн, хилээ нээнэ гэдгээ мэдэгдэв.

26-ны өдрийн байдлаар Австралийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээнд дурдснаар, Ковид-19 цар тахлын эсрэг вакцинд хамрагдах ёстой 16 ба түүнээс дээш насны австраличуудын 74.1% нь вакциндаа бүрэн хамрагдаад байгаа бол 87.1% нь эхний тундаа хамрагдаад байгаа аж. Тус улсад дельта хувилбар өнгөрөгч 6-р сарын эхээр тархаж эхлэхэд вакцинжуулалтын түвшин дөнгөж 10 орчим хувьтай байсныг засгийн газрын зүгээс вакцинжуулалтын хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд эрчимжүүлж чадсан байна.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35