Жо Байден: COP26 уулзалтад Орос, Хятадын аль нь ч манлайллаараа үлгэрлэж чадсангүй
2021, 11 сарын 3. 11:350

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятад улсуудыг COP26 уур амьсгалын өөрчлөлтийн тухайд зохион байгуулагдаж буй дээд түвшний уулзалтад манлайллаараа үлгэрлэж чадсангүй гэж шүүмжилжээ.

Шотланд улсын Глазго хотод болсон тус дээд түвшний уулзалтын хүрээнд тэрээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүрэлцэн ирээгүй нь томоохон алдаа болсон гэж мэдэгдсэн юм.

Жо Байден, “БНХАУ хэзээнээс л дэлхийн шинэ манлайлагч шиг аяглаж ирсэн ч энэ мэт уулзалтад айлчлан ирээгүй нь үнэхээр хариуцлагагүй хэрэг. Уур амьсгалын асуудал бол үнэхээр том асуудал. Гэтэл тэд энэ асуудлаас зугтчихсан. Ийм үйлдэл гаргачхаад өөрсдийгөө манлайлагч гэж нэрлэж яаж болох вэ? Хятад улс энэ уулзалтад ирээгүй нь үнэхээр том алдаа” хэмээжээ.

БНХАУ нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар дэлхийг тэргүүлдэг байтал тус улсын ерөнхийлөгч энэ уулзалтад ирээгүй нь ийнхүү ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. Гэвч ерөнхийлөгч Ши Жиньпин цар тахал эхэлснээс хойш гадаад улс руу ямар ч айлчлал хийгээгүй ажээ.

Мөн Жо Байдены шүүмжлэл энэ хүрээд дуусаагүй бөгөөд тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг ч бас буруутгасан юм. Учир нь ОХУ нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар бас л дэлхийд дээгүүр бичигддэг байтал энэ мэт уулзалтад ач холбогдол өгөхгүй байх нь туйлын буруу гэж тэрээр үзсэн байна.

Тийнхүү Жо Байден, “Оросын тундр одоо ч шатаж байна. Түүнд уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх олон асуудал байхад тэр үг дуугүй л байх юм” хэмээжээ.

Одоогоор хоёр улсын тэргүүнүүд түүний шүүмжлэлд ямар нэг хариу өгөөгүй байгаа юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47