АНУ: Турк улсад F-16 сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрчээ
1 сарын 30. 11:080

Гурван жил хойшлогдоод байсан Туркт 40 ширхэг F-16 сөнөөгч онгоц худалдах зөвшөөрлийг АНУ-ын засгийн газар нааштайгаар шийдвэрлэжээ.

ВВС агентлагийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр Шведийг НАТО-д элсүүлэхийг Турк соёрхон баталсны хариуд АНУ-ын тал энэхүү зөвшөөрлийг олгосон хэмээн онцолсон байна.

Энэхүү худалдаа нь 23 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд Турк улсын одоогийн эзэмшиж байгаа 79 сөнөөгч онгоцны засвар үйлчилгээ мөн багтсан аж.

Мөн АНУ-ын Төрийн департамент Грект 40 ширхэг F-35 онгоц худалдахыг зөвшөөрсөн тухай Конгресст мэдэгдсэн байна.

Турк улсын хувьд АНУ-д сөнөөгч онгоц худалдан авах хүсэлтийг 2021 онд гаргаж байсан ч Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлах асуудлыг хойш тавьж байсны улмаас өдийг хүртэл нааштайгаар шийдэгдэхгүй байсан юм.

Турк улс нь Шведийг Курдын салан тусгаарлагчдыг дэмжиж байгааг буруу шаан НАТО-д гишүүнээр элсүүлэх хүсэлтийг нь соёрхон батлахаа хойшлуулж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус улсын парламент болон ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар уг хүсэлтийг соёрхон баталсан юм.

НАТО-гийн гишүүн, Хар тэнгистэй зэргэлдээ оршдог Турк улс нь 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараачаас олон улсын улс төрийн тавцанд тун чухал улс болоод байгаа билээ.

Түүнчлэн Украины нисгэгчид бэлтгэл сургуулилалтаа бүрэн хангаж, жолоодлого хийх боломжтой болсон тохиолдолд Дани, Нидерландын эзэмшдэг F-16 сөнөөгч онгоцыг Украины армид нийлүүлэх зөвшөөрлийг АНУ өнгөрсөн онд олгосон юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18