Их Британи: Машин хөдлөөгүй байхад гар утсаа ашигласан тохиолдолд ч зөрчилд тооцож, торгууль ногдуулна
2021, 11 сарын 22. 15:090

Их Британи улсын хууль тогтоох байгууллагаас жолооны ард гар утас хэрэглэх тухай хуулийг улам чангатгажээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар жолооч машин барьж байх үедээ зурвас бичиж, дуудлага хийх нь хориотой бол ирэх жилээс хэрэгжиж эхлэх шинэ хуулийн хүрээнд жолооны ард суусан л бол гар утсаа ашиглахыг хориглосон байна.

Тодруулбал, жолооч гэрлэн дохио хүлээн зогсохдоо ч гар утсаа ашиглаж болохгүй юм. Улмаар жолооч жолооны ард суусан л бол гэрлэн дохио хүлээн зогсох, түгжрэлд зогсох зэрэг нөхцөлд, машин хөдлөөгүй байсан ч, жолоо барьж байна гэж тооцох бөгөөд хэрэв утсаа ашиглаж байгаа нь илрэх аваас 200 фунтийн торгууль ногдуулж, 6 оноо хасагдах гэнэ. Оноо хассанаар шинэ жолооч нар жолооны үнэмлэхээ хүчингүй болгож ч болох юм.

Дээрх хууль ганц нөхцөлд л хэрэгжихгүй нь хэрэв жолооч түргэн үйлчилгээний цэгийн машинтай зорчин үйлчлүүлэх хэсгээр үйлчлүүлж, төлбөр төлж байгаа тохиолдолд хүчингүй ажээ.

Харин утсаа зориулалтын тавиур дээр байршуулж, газрын зураг харахад ашиглахыг зөвшөөрөх гэнэ.


Эх сурвалж: Engadget

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35