ДЭМБ-аас шинэ хувилбарыг “Omicron” хэмээн нэрлэсэн нь Ши Жиньпин даргатай холбоотой юу?
2021, 11 сарын 28. 15:540

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн шинэ хувилбарыг “omicron” хэмээн нэрлэжээ. ДЭМБ-ын зүгээс одоо мөрдөгдөж байгаа шинэ вирусийг нэрлэх аргыг баримтлаагүй нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй холбоотой гэсэн хардлагыг зарим хүмүүст төрүүлжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр ДЭМБ Өмнөд Африкт анх илэрсэн уг мутацит хувилбарын нэрийг Грек цагаан толгойн 15 дахь үсэг болох "omicron" хэмээн нэрлэхээр албан ёсоор батлав. Өнгөрсөн хугацаанд ДЭМБ коронавирусийн хувилбар бүрийг Грек цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэж байсан юм. Үүний өмнө гарсан 12 дахь хувилбарыг 12 дахь үсэг “mu” гэж нэрлэсэн шиг энэ удаагийн хувилбарыг 13 дахь “nu” үсгээр нэрлэх болов уу гэж таамаглаж байсан юм. Гэтэл ДЭМБ-ын зүгээс таамаглаж асан “nu” үсэг, тэр байтугай түүний дараагийн үсэг болох “xi”-г алгасаж, 15 дахь үсэг болох “omicron”-ыг коронавирусийн шинэ хувилбарын нэр болгон зарлав.

14 дөх буюу “xi” үсгийг алгассан шалтгааныг олон улсад таамаглахдаа англи хэл дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний овгийг бичихдээ дээрх үсэгтэй яг ижлээр “Xi” хэмээн бичдэг тул ДЭМБ зориуд энэ үсгээр нэрлэхээс зайлсхийсэн байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Хэрэв энэхүү шинэ хувилбарыг “xi” үсгээр нэрлэсэн бол англиар "Xi viriant" гэж бичих байсан болж таарч байна. Хэрвээ ингэж нэрлэвэл "Шигийн хувилбар" гэж ойлгогдох магадлалтай гэж үзсэн юм.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис ч уг таамгийг батлан "Бид нэршлийн журмын дагуу ямар нэгэн газар, хүн, амьтдын нэрийг гутаан доромжлохоос сэргийлэхийн тулд ашигладаггүй ба нийтлэг байдаг “Xi” овогтой ижил бичигддэг үсгийг сонгоогүй” хэмээн тайлбарласан байна. Зөвхөн Ши даргаас биш, энэхүү овгоор овоглогддог бүхий л хүмүүсийг авч үзсэн хэрэг юм гэжээ.

Анх 2019 онд БНХАУ-ын Ухань хотод илэрсэн гэх коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, мутацид орсон хувилбарууд өнөөдрийг хүртэл илэрсээр байгаа билээ. Хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд эдгээрийг "Уханийн Корона", "Британийн хувилбар", "Өмнөд Африкийн хувилбар" гэж нэрлэх нь олонтоо харагддаг. Ингэж улс орон болон хотын нэрээр нэрлэх нь тухайн газар орныг гутаан доромжилж, ялгаварлан гадуурхах шалтгаан болж байна гээд ДЭМБ-ын зүгээс өнгөрсөн тавдугаар сард шинээр илэрч буй хувилбаруудыг Грек цагаан толгойн үсгээр нэрлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу мутацит хувилбаруудыг альфа, бета, гамма, дельта гэх зэргээр нэрлэж байгаа билээ. ДЭМБ-аас Грек цагаан толгойн 24 үсэг дууссан тохиолдолд шинэ нэрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн "omicron" хувилбар анх Африкийн Ботсванад илэрч Өмнөд Африкт тархаад байгаа билээ. Мөн Хонг Конг болон Израилийн дараа Бельги, Их Британи, Герман, Итали зэрэг Европын орнуудад ч тохиолдлууд ар араасаа батлагдсаар байгаа юм. Энэхүү хувилбар нь дельтагаас хамаагүй илүү халдварлах чадвартай гэдэг нь баттай болоод байна. "Omicron" хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд олон улс орнууд халдвар бүртгэгдээд буй орнуудад хилээ хаах шийдвэрийг гаргасаар байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35