Биткоиныг “үүсгэгч” эрхэм 1 сая Биткоин кэшийг өөртөө авч үлджээ
2021, 12 сарын 8. 15:340

Биткоиныг үүсгэн байгуулсан гэж мэдэгдээд буй Крэйг Врайт гэх компьютерын шинжлэх ухаанч эрхэм шүүхэд ялалт байгуулж, олон тэрбум доллароор үнэлэгдэх хэмжээний криптовалютын кэшийг өөртөө үлдээх болжээ.

Шүүхэд Крэйг Врайтын бизнесийн хамтрагч асан өөрийгөө түүний хөрөнгийн тал хувийг эзэмших эрхтэй хэмээн гомдол гаргаад байсан юм. Дэйв Клаймэн гэх эрхмийн гэр бүлийн гишүүдийн мэдээлснээр, залуус хамтран Биткоиныг үүсгэж, олборлолт хийж байсан ч ноён Врайт санааг хулгайлсан гэж мэдүүлсэн байна.

Гэвч шүүхийн шийдвэр Крэйг Врайтын талд гарснаар тэрээр 54 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 1.1 сая Биткоиныг өөртөө авч үлджээ. Харин шүүхээс түүнийг оюуны өмчийн зөрчил гаргасан гэж үзсэн тул Дэйв Клаймэний гэр бүлд 100 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болжээ.

2008 онд Биткоины танилцуулга тайлан Сатоши Накамото гэх хүний нэр дээр гарч байсан ч 2016 онд ноён Врайт өөрийгөө Накамото нэрийн дор Биткоиныг үүсгэснээ мэдэгдэж байсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35