АНУ: Олны танил эрхмүүд криптовалютын тухай ташаа мэдээлэл өгсөн хэргээр шүүхэд дуудагджээ
2022, 1 сарын 13. 11:190

ЭфериумМакс криптовалютад хөрөнгө оруулагчид реалити шоуны од Ким Кардашиян, боксын тамирчин Флойд Мэйуэдер Жр, сагсан бөмбөгийн тамирчин Паул Пийрс нарын эсрэг шүүхэд гомдол мэдүүлжээ.

Олны танил эрхмүүдийн хамтаар тэд мөн тус криптовалютыг үүсгэж, зах зээлд нийлүүлсэн этгээдүүдийг ч шүүхэд дуудсан юм. Харин олны танил эрхмүүдийн эсрэг яагаад гомдол гаргах болсон тухай лавлахад, хөрөнгө оруулагч нар тэднийг ЭфериумМакс криптовалютын талаар ташаа мэдээлэл түгээж, үндэслэлгүй сурталчилгаа хийсэн гэж үзсэн байна.

Тодруулбал, тэд дээр дурдсан олны танил эрхмүүд өөрсдийн шүтэн бишрэгч, дэмжигч нарт тус криптовалютын тухай сурталчилж, коинд хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө хэд нугалж байгаа тухай бор шувуу нисгэсэн нь коины үнийг зохиомлоор өсгөхөд нөлөөлсөн гэж буруутгаж байгаа юм. Тийнхүү ЭфериумМаксийн зах зээлийн ханш даруй 1300 хувиар өссөн ч сарын хугацаанд бүх үнэ цэнээ алджээ.

Харин ЭфериумМакс криптовалютыг нийлүүлэгчдийн зүгээс хөрөнгө оруулагч нарын хийж байгаа мэдэгдэл нь гүтгэлэг хэмээж, үнэн мөнийг шүүх тогтооно гэсэн байна.

Ташрамд дуулгахад тус криптовалютын нэр дэлхийд үнэ цэнээрээ хоёрдугаарт жагсаж буй Эфериум коинтой нэлээдгүй төстэй боловч, нийлүүлэгч байгууллага, төслийн хувьд ямар ч уялдаагүй юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49