БНХАУ: Тайванийн маргаанаас үүдэн Литв улсаас бараа бүтээгдэхүүн импортлохоо зогсоожээ
2022, 2 сарын 14. 10:530

Тайваньтай холбоотой маргаан улам гүнзгийрч байгаа энэ үед БНХАУ Литв улсаас үхрийн мах, шар айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоожээ.

Тодруулбал, Литв улсын засгийн газраас Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөн өөрсдийн элчин сайдын яамыг Литвийн нутаг дэвсгэрт байгуулахыг зөвшөөрснөөс үүдэлтэй гэнэ.

Литв улсын мэдээллийн агентлагаас мэдэгдсэнээр, Хятадын Гаалийн хэрэг эрхлэх ерөнхий газраас Литвээс гарах экспортын бараа материалын гаалийн мэдүүлэг дутуу дулимаг гэж үнэлсэн байна. Гэвч Хятад улсын зүгээс тэдэнд яг ямар дата мэдээлэл дутуу байгаа тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Хятад улсын хувьд үхрийн махны импортоороо дэлхийд тэргүүлдэг ч Литв улсаас үхрийн мах тун бага хэмжээгээр татан авдаг тул энэхүү шийдвэр нь тэдний зах зээлд ноцтой нөлөө үзүүлэхгүй юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20