Ажил хэргийн хүрээнд хүмүүсийг хэрхэн ятган үнэмшүүлэх вэ?
2022, 4 сарын 18. 10:000

АНУ-ын арван зургадугаар ерөнхийлөгч Абрахам Линкольн хүмүүсийг өөрийн найз болгох замаар санаа бодолдоо нэгтгэ гэж сургадаг байжээ. Харин алдарт сэтгүүлч Эдуард Р.Мурров “хүмүүсийг ятган үнэмшүүлэхийн тулд та өөрөө итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой” хэмээсэн юм. Тэгвэл бид яагаад ажил хэргийн хүрээнд бусдыг ятган үнэмшүүлэх хэрэгтэй болдог талаар сонирхъё.

Ятган үнэмшүүлэх гэдэг нь таны дэвшүүлсэн санааг хүмүүс туйлын зөв, хамгийн сайн хувилбар хэмээн итгэж, түүнийг биелүүлэхээр тантай нэгдэхэд тэднийг уриалж чаддаг байх хүчийг хэлнэ. Энэхүү ур чадварыг эзэмшсэнээр, та ажлын ярилцлагын шатанд өөрийгөө бусдаас дөвийлгөж, тухайн орон тоонд таныг л сонгох хэрэгтэй гэх бодлыг төрүүлэх бөгөөд ажилд орсон хойно ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд хамтрагчдадаа нөлөөлөх, манлайллыг өөрийн болгох боломжтой. Тэгвэл хэрхэн сайн ятган үнэмшүүлэгч болох вэ?

1. Дайснаа ч өөрийн найз болго

Найз нөхдөө ойр байлга, харин дайснаа бүр ойр байлга гэдэг үг байдаг. Тиймээс ажлын байран дээр хэрүүл маргаан хийхээс аль болох зайлсхийж, бусдыг ойлгох гэж хичээ. Би төвт үзлээ үргэлж хянаж байх хэрэгтэй. Бусдын оронд өөрийгөө тавьж бодож байх нь таныг олон асуудлаас хол авч үлдэнэ.

Хэн нэгэнд дургүй байлаа гээд та түүний хийсэн ажил, дэвшүүлсэн санааг үнэгүйдүүлж болохгүй шүү дээ. Тиймээс үнэхээр сайн санаа дэвшүүлсэн, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах зүйлсийг сэдсэн бол түүнийг нь магтан сайшааж байх нь зүйн хэрэг.

Бүх л нөхцөлд таны зөв байх албагүйг хүлээн зөвшөөрч зарим зүйлсийг тэдний хүслээр хийснээр та хоёрын хоорондын харилцаа ч илүү эерэг болох сайн талтай.

2. Итгэж болох хүн гэдгээ батал

Ноён Мурровын хэлснийг үргэлжлүүлбэл, “Итгэл үнэмшил төрүүлэхүйц нэгэн байхын тулд хувь хүн өөрөө найдвартай байх хэрэгтэй. Найдвартай нэгэн байхын тулд хүн үнэн байх хэрэгтэй” гэжээ. Үзэл бодлоо илэрхийлэх бүрдээ шаардлагатай баримт, нотолгоог үргэлж дурдаж бай. Ингэснээр таны үзэл бодол ердөө нэг таамаг төдий зүйл биш гэдэг нь батлагдах бөгөөд хүмүүс таны үгийг анхаарч сонсдог болох юм. Үг яриагаа үргэлж цэнэж, сул үг хэрэглэхээс татгалз. Ярихаас урьдаар бусдын яриаг гүйцэд сонсдог бай.

3. Бүхнийг өөртөө татагч нэгэн бол

Харизма гэдэг бусдыг гайхшруулж, хүмүүсийг ойртуулж татдаг шидтэй зан чанар. Тиймээс хүмүүсийг хэрхэн ятган үнэмшүүлэх вэ гэж бодохоос урьдаар өөрийгөө хэрхэн чадавхжуулж, хэрхэн бусдад нөлөөтэй нэгэн болох вэ гэдэгт анхаараад нэг үзээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
641688