АНУ: Шатахууны дундаж үнэ галлон тутамд 33 центээр нэмэгдэж, нэг галлон шатахууныг 4.17 ам.доллароор худалдан авах болжээ
2022, 5 сарын 23. 11:410

АНУ-д өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд шатахууны дундаж үнэ галлон тутамдаа 33 центээр нэмэгдэж, нэг галлон шатахууны үнэ 4.71 ам.долларт хүрчээ.

Улмаар шатахуун боловсруулалт, нийлүүлэлтийн салбарын шинжээч Трилби Лундбергийн ням гарагт хэлснээр, шатахууны үнэ ийн өсөх болсон нь түүхий газрын тосны үнийн өсөлт болоод шатахууны нийлүүлэлт тасалдаж байгаатай холбоотой гэсэн юм.

Тийнхүү шатахууны үнийн өнгөрөгч жилийн мөн үетэй харьцуулбал даруй 1.61 ам.доллароор өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

АНУ-ын хувьд шатахууны үнийг муж мужаар нь авч үзвэл Сан Франциско хотын Бэй Эриан бүсэд нэг галлон шатахуун 6.20 ам.доллароор буюу улсдаа хамгийн өндөр үнээр худалдаалж байгаа бол Оклахома мужийн Тулса хотод хамгийн хямдаар буюу нэг галлон шатахууныг 3.92 ам.доллароор худалдаалж байгаа юм.

Харин дизель түлшний үнийн хувьд өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд нийт 9 центээр нэмэгдэж, нэг галлон нь 5.66 ам.долларын үнэд хүрчээ.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35