Шри Ланка улсын шинэ ерөнхий сайд Викремесингхэ сангийн сайдын үүргийг давхар гүйцэтгэх болжээ
2022, 5 сарын 25. 21:280

Шри Ланка улсын Ерөнхийлөгчийн албанаас лхагва гарагт мэдээлснээр, тус улсын шинэхэн ерөнхий сайд Ранил Викремесингхэ сангийн сайдын албыг давхар хашиж, ОУВС-тай хийх хэлэлцээрийг удирдах болжээ.

Тэдний мэдэгдлийг үзвэл, “Ерөнхий сайд Ранил Викремесингхэ өнөөдөр өглөө ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн өмнө эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, үндэсний бодлого боловсруулах сайдын үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөлөө” гэсэн юм.

Тэрээр тангараг өргөхөөсөө өмнө буюу мягмар гарагт Ройтерс агентлагт ярилцлага өгч, улсынхаа эдийн засгийг хэрхэн сэргээхээр төлөвлөснөө тайлбарласан билээ. Түүний төлөвлөгөө ёсоор бол засгийн газар ирэх зургаан долоо хоногийн хугацаанд Шри Ланка улсын 2022 оны төсвийг юу ч үлдээхгүй танаж, олон улсаас орж ирсэн санхүүжилтийг эдийн засгаа сэргээх хоёр жилийн хөтөлбөрт шилжүүлэх гэнэ.

Шри Ланка улсын хувьд өнгөрөгч долоо хоногт түүхэндээ анх удаа өрийн дефолт зарласан бөгөөд Дэлхийн банкнаас тус улсыг эдийн засгийн бодлогын зохистой тогтолцоог бүрдүүлэх хүртэл зээл, тусламж олгохгүй гэсэн билээ.

Ташрамд дурдахад сангийн шинэ сайд, ерөнхий сайд Ранил Викремесингхэ нь өдгөө 73 настай, урьд нийт таван удаа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай улс төрч юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35