Оросын парламентын дарга Япон улсыг Сахалин 2 төслөөс гарахыг шаарджээ
2022, 5 сарын 26. 19:310

ОХУ-ын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин Япон улсыг Сахалин 2 төслөөс ашиг хүртэж буй нөхөрсөг бус орон хэмээн тодорхойлжээ.

Тодруулбал, ноён Володин Япон, Их Британи, Нидерланд улсуудыг Сахалин 2 газрын тос, байгалийн хийн төслөөс үлэмж хэмжээний ашиг хүртэж байгаа гэсэн бөгөөд тэдгээр улсыг төсөлд эзэмшдэг хувьцаагаа Газпром болон бусад нөхөрсөг орнуудын компанид зарахыг шаардсан юм.

Япон улсын хувьд Сахалин 2 төслийн нийт 22.5 хувийг эзэмшдэг бол Их Британийн Shell компани 27.5 хувь, Оросын Газпром 50 хувийг тус, тус эзэмшдэг.

Сахалин 2 төсөл жилд нийт 10 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэдгээс 50-60 хувийг нь Япон улсад нийлүүлдэг байна. Энэ нь Япон улсын шингэрүүлсэн байгалийн хийн нийт импортын 10 хувийг бүрдүүлдэг ажээ.

Гэвч Япон зүгээс Сахалин 2 төслөөс гарахгүй хэмээн урьд мэдэгдэж байсан бол Shell компанийн хувьд төслөөс гарч, хувьцаагаа Хятадын нэгэн компанид худалдахаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
0
0
3
1
0
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35