Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой амрагийн харилцаатай байсан Моника Левински “Reformation” брэндийн нүүр царай болжээ
2 сарын 28. 15:320

Цагтаа ерөнхийлөгч Билл Клинтонтой амрагийн харилцаатай байсан Цагаан Ордны дадлагажигч асан Моника Левински хувцас загварын томоохон брэндийн нүүр царайгаар сонгогджээ.

Үйл явдлын тухай сануулахад, 1998-аас 1999 оны үед АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон ерөнхийлөгчийн албан үүргээ биелүүлж байх хугацаандаа Цагаан Ордны дадлагажигч бүсгүйтэй жиг ургуулсан явдал хэвлэлийнхнийг шуугиулж байсан билээ. Улмаар мэдээлэл цацагдсан даруй ерөнхийлөгчийн зүгээс тийм явдал болсныг няцааж байсан ч төдөлгүй өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байсан юм. Эл явдал болох үед дадлагажигч бүсгүй Левински ердөө 22 настай байсан бол ноён ерөнхийлөгч 49 настай байсан.

Clinton–Lewinsky scandal - Wikipedia

Тус үйл явдлаас хойш Моника Левински олны өмнө огт гараагүй ч 2014 оноос хойш олны өмнө эргэн гарч, цахим дээрэлхлийн тухай нээлттэй ярих болсон юм.

Тэгвэл лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр Моника Левински эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны Reformation брэндийн нүүр царайгаар ажиллах болжээ. Тус брэндийн зүгээс даваа гарагт “You’ve Got the Power” буюу “Чамд эрх мэдэл бий” гэх ажлын хувцасны компанит сурталчилгаагаа эхлүүлсэн бөгөөд эл сурталчилгааны зорилго нь хүмүүст сонгуулийн үеэр санал өгөх ямар ач холбогдолтойг сануулахад орших юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18