Андеррайтерын үйлчилгээгээрээ тэргүүлэгч "Голомт Капитал" ҮЦК нь "Инвескор ББСБ" ХК-ийн нэмэлт хувьцааны урьдчилсан захиалгаа авч байна
2022, 6 сарын 22. 17:360

Монголчууд бид хэдхэн жилийн өмнө хөрөнгийн зах зээлийг эдийн засагчид л ойлгодог салбар мэтээр төсөөлдөг байв. Эдүгээ энэ ойлголт бүрэн арилж IPO-д оролцож үзээгүй хүн цөөхөн болж иргэн бүр хөрөнгө оруулагчид болоод байна.

Голомт Капитал нь 2018 оноос хойш Мандал Даатгал, Түмэн Шувуут, Монос Хүнс, Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн IPO андеррайтер, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн компанийн давхар бүртгэлийн (FPO) андеррайтераар ажиллаж нийт 57.3 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлснээр IPO андеррайтерын үйлчилгээгээр зах зээлд нэгдүгээрт бичигдэж байна.

Тэгвэл Голомт Капитал компани нь зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан Монголын хамгийн том Банк бус санхүүгийн байгууллага, Төв Азийн ТОП-10 бичил санхүүгийн байгууллагын нэг болох Инвескор ББСБ ХК-ийн FPO-ийн үндсэн андеррайтераар ажиллан, хөрөнгө оруулагчдадаа санал болгох бүх бэлтгэл ажлыг хангаад байна. Инвескор ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны захиалга 7 сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та яг одоо урьдчилсан захиалгаа өгөх боломжтой.

 

Инвескор ББСБ ХК нь 5.28 хувиа олон нийтэд санал болгож, нэг бүр нь 4,155 төгрөгийн үнэтэй 4.0 сая хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж нийт 16.6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж, гадаад болон дотоодын зах зээлийн тэлэлтэд 100 хувь зарцуулах аж.

ИНВЕСКОР-ИХ НҮҮДЭЛД НЭГДЭХ ШАЛТГААН

IPO-ийн амлалтаа биелүүлэгч: Инвескор ББСБ ХК нь анх IPO хийхдээ 2021 онд 165.3 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй ажиллахаар хөрөнгө оруулагчдадаа амласан. Тэгвэл энэхүү амлалтаа үнэт цаас гаргагч нь 128 хувиар давуулан биелүүлсэн буюу 2021 оны эцсийн байдлаар 212.2 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байна. Түүнчлэн Инвескор ББСБ ХК нь хөрөнгө оруулагчдадаа амласан нийт зээлийн багцыг өсгөх, Төв Азийн зах зээлд тэлэх, цахим зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх гэсэн 3 амлалтыг бүрэн биелүүлжээ.

 

Тогтвортой өсөлтөөр түүчээлэгч: Инвескор ББСБ ХК нь 2019 онд хувьцаагаа анх олон нийтэд дунджаар 1,650 төгрөгөөр санал болгож байсан бол өдгөө 173 хувийн өсөлтийг үзүүлж 4,500 төгрөгт хүрээд байна. Түүнчлэн Инвескор ББСБ ХК-ийн хүүгийн орлого салбарын дунджаас 6.6 дахин, цэвэр хүүгийн орлого 4.7 дахин, цэвэр ашиг 3.9 дахин өндөр өсөлтийг үзүүлсэн.

Цаашид Төв Азийн зах зээл дэх тэлэлт, цахим зээлийн үйлчилгээ, гадаадын байгууллагуудын санхүүжилт зэрэг эерэг хүчин зүйлсийн улмаас компанийн цэвэр ашиг хурдтай өсөж 2024 онд одоогийнхоосоо 4.3 дахин нэмэгдэх хүлээлттэй байна.

Цахим зээлийн платформыг амжилттай нэвтрүүлэгч: Инвескор ББСБ ХК нь Покет аппликейшнийг нэвтрүүлснээр хоёрхон жилийн дотор 200 тэрбум гаруй төгрөгийн зээлийг 1 сая гаруй хэрэглэгчдэд олгоод байна. Түүнчлэн 2022 онд цахим зээлийн платформоо Киргизстаны зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Покет нь Киргизстаны зах зээл дэх анхны онлайн зээлийн аппликейшн болох юм.

Олон улсын нэр хүндтэй байгууллагуудын итгэлийг хүлээгч: Олон улсын “Enabling Micro Finance Fund” хөрөнгө оруулалтын сан, Нидерланд улсын Краудфандинг платформ болох “Hands-on B.V.” компаниудаас санхүүжилт амжилттай татсанаас гадна "Рио Тинто" компанитай хамтарч жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлж байна. Иймд үнэт цаас гаргагч нь олон улсын нэр хүндтэй байгууллагуудын магадлан шинжилгээний шалгуур үзүүлэлтийг хангасан, Монгол улсдаа хамгийн өндөр буюу MFR A- high зээлжих зэрэглэлийн үнэлгээг авсан Монголын хамгийн том бөгөөд анхны банк бус санхүүгийн байгууллага болоод байна.

Гадаад зах зээл дэх тэлэлт: Инвескор ББСБ ХК нь 2020 онд Киргиз улсад анх салбараа нээж 4 салбартай болсон бол 2022 онд Казахстан, 2023 онд Узбекистанд салбараа нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инвескор ББСБ ХК-ийн тэлэхээр зорьж буй Төв Азийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн болон хүн амын тоо нь Монгол Улсынхаас 23 дахин том юм. Иймд Төв-Азийн зах зээл дэх тэлэлт нь компанийн зээлийн багц, орлого болон цэвэр ашиг өсөх тэлэлтийн орон зайг бий болгох билээ.

 

АРИЛЖААНД ОРОХ ЗААВАР

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com/mn/public цахим хуудсаар болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хандан үнэт цаасны дансаа нээлгэнэ.

Үнэт цаасны дансандаа доорх зааврын дагуу мөнгө байршуулснаар таны захиалга хийгдэнэ.

Захиалга өгөх холбоос: trader.golomtcapital.com/mn/public

Дэлгэрэнгүй мэдээллийг: fpo.golomtcapital.com

Голомт Капитал ҮЦК холбогдох утасны дугаар: 7012-1530, 8888-0272, 8610-5050, 9490-4321

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56