Зеленський: Оросыг террорист улс хэмээн тодорхойлж, НҮБ-аас хөөх хэрэгтэй
2022, 6 сарын 30. 2:0820

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Оросыг террорист улс хэмээн шүүмжилж, НҮБ-аас гаргахыг уриаллаа.

CNN агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Зеленський мөн өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд цахим хэлбэрээр оролцох үеэрээ Оросын сүүлийн үеийн пуужингийн довтолгоо, тэр дундаа Украин дахь худалдааны төв рүү агаараас цохилт өгснийг буруушаасан байна. Тэрээр “Энэхүү үйлдэл нь НҮБ-ын түвшинд ОХУ-ыг террорист улс гэж хууль ёсоор тодорхойлж, шийтгэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. НҮБ-ын үндсэн зарчмыг зөрчсөн улс орон НҮБ-д үлдэж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр суух давуу эрхээ эдэлсээр байна” хэмээн шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Зеленський "Хүйтэн дайны үеийн улс төрчдийн үзэл бодлоос болж Орос улс гишүүний суудлаа хадгалсаар байна. Бид НҮБ-аас энэ террорист улсын эрх мэдлийг Ерөнхий Ассамблей дээр хасахыг уриалж байна. Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үлдэх эрх байхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “НҮБ-ын дүрмийн 2 дугаар зүйлийн 6-д НҮБ-ын дүрмийг зөрчсөн гишүүн орнуудыг Аюулгүйн зөвлөлийн Ерөнхий ассамблейн чуулганаар тус байгууллагаас хөөж болно гэж заасан байдаг” гэв.

Украины дайн дөнгөж эхэлж байхтай зэрэгцэн АНУ-ын зүгээс ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байсан ба Зеленськийгийн хийсэн энэхүү мэдэгдэл ч үүнтэй нийцэж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс гаргах тухай хоёр намын тогтоол гаргахыг шаардаж байсан билээ. Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны Бүгд найрамдах намын гишүүн Клаудиа Тенни Ардчилсан намын гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр тогтоол гаргаж, Орост шахалт үзүүлэх хөзөр болгон ашиглахыг оролдсон юм.

Гэсэн хэдий ч НҮБ-ын дүрмийн дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс ОХУ-ыг хасах тохиолдолд байнгын гишүүдийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар НҮБ-д АНУ, Хятад, Орос, Франц, Их Британи зэрэг таван байнгын гишүүн орон байдаг юм. Эдгээр орнуудын аль нэг нь л эсэргүүцсэн тохиолдолд ОХУ-ыг хөөх боломжгүй аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
15
0
5
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 20 сэтгэгдэл
103.212.118.201
   /
2022, 8 сарын 20. 19:14

Зөв. Орос хавь ойр хөршөө амар байлгадаггүй өөрсдөөс нь илүү амьдардаг бүх улсуудыг дайсан гэдэг террорист улс тийм учраас бүх улс Оростой харилцаагаа таслах хэрэгтэй. Орос Украинтай дайтаж байх үед дэлхийд энд тэнд алан хядах ажил явагдахгүй байгаа биз Орос санхүүжүүлдэг байсан байна гэж олон улс үзэж байна лээ. Өөрсдөө сайхан амьдаря чадахгүй өрөөлийг сайхан амьдруулахгүй ёрийн улс шүү. Орос руу хэн ч тоож халдахгүй сонирхохгүй байхад биднийг эзлэх гэж байна бидэнд атаархдаг ч гэх шиг үнэн онигоотой улс шүү

Zj
66.181.161.51
   /
2022, 7 сарын 3. 16:37

Барууныхны 600 тэр бум тусламжийн долларын амлалт шахалтанд орж аугаа түүхтэй эх орон, ажилсаг хичээнгүй украйн үндэстэн, тэдний олон зуун жилийн хөлс хөдөлмөрөөр боссон барилга дэд бүтэц соёл иргэншилийг хэт үндэсэрхэг үзэлтэй нэгхэн алиалагч л эргэж буцалтгүй сүйтгэлээ. Оростой байлдана гэж ялна гэж ямар чөтгөр нь шивэгнэсэн юм бол. Ханан хад хар толгойгоороо мөргөсөнтэй утга нэг болж бна. Өдөрт хэдэн 100 гаараа хайран сайхан залуучуудаа үхэл рүү илгээгээд зогсохгүй барууны турхирагч ноход руугаа ахиад буу ахиад сум гэж орилох нь би залуучуудаа бүгдийг нь нэгийг нь ч үлдээхгүй там руу нь хурдан илгээмээр байна гэсэнтэй утга нэг болжээ.

64.119.19.103
   /
2022, 7 сарын 2. 21:13

Өөрөө жинхэн тёрорист до

66.181.176.182
   /
2022, 7 сарын 1. 13:57

АНУ-тай нийлж Орост заналхийсэн үйлдэл хийвэл хэцүүюм байна

202.126.90.146
   /
2022, 7 сарын 1. 11:24

Хөршөө дээрэлхээд довтлоод алж хядаад байгаа улсыг ингэж хэлэхээс өөр арга байхгүй

202.21.110.11
   /
2022, 7 сарын 2. 12:10

Дээрэлхээд байгаа юм байхгүй шүү дээ анархистууд орос үндэстэнг хавчиж алж хядаад байхаар том үндэстэн хариуг нь л барьж байгаа

2 0
66.181.161.56
   /
2022, 6 сарын 30. 23:02

Н Ү Б ээс гарлаа гээд юу хохирох юм

202.9.40.77
   /
2022, 6 сарын 30. 20:25

Яг одоогийн байдлаар Орос улс терорист

66.181.161.115
   /
2022, 6 сарын 30. 21:39

Тэгээд тэгсэн тэглээ ч чамд ёстой чүү тав, нохойн жогорхойн хүртээл алга даа.

2 2
Zochin
202.9.46.54
   /
2022, 6 сарын 30. 18:56

1 uls ni eserguutssen tohioldold huuh bolomjgui yum bol Hyatad eserguutseed l huuh chadvargui bolno shuu dee.Gehdee tsag hugatsaa Oros buruutai esehiig haruulah bolhoor yaran dugnelt gargah ni het 1 taliig barisan haralgan shiidver boloh biz.0nii suulcheer buh zuil todorhoi bolno doo

Халиун
192.82.70.102
   /
2022, 6 сарын 30. 10:05

НҮБ ын үйл ажиллагаа нэг талыг баримталсан, америк болон барууныхны гар хөл болсон шинжтэй. Тэднийг ийм харалган шудрага бусыг мэдэх жоохон тийм л байлаа. Нацистуудыг дэмжээд туслаад байгаа улсууд өөрсдөө нацистууд мөн гэсэн үг биз дээ!!!

66.181.161.55
   /
2022, 6 сарын 30. 9:19

Зэлинский олон улсын харилцааны наад захын мэдлэг алга Украйн улсыг янаглан хорлов гэгч болж бна Сүйтгэж байна

202.126.88.190
   /
2022, 6 сарын 30. 20:08

Саналаа хэлж байна. Юу нь буруу гэж

1 0
Зояин
64.119.23.212
   /
2022, 6 сарын 30. 9:14

Өөрийн улсын ард иргэд дээрээ 8 жил геноцид хийж , байшинд бөөнөөр нь чихэж амьдаар нь шатааж бсан Украйны фашистууд тэгвэл юу болох вэ. Дэлхийн дөнцөг булан бүрт дайн дэгдээж олон саяар нь хяддаг Америк бас юу болох вэ.

зочин
59.153.114.75
   /
2022, 6 сарын 30. 8:32

хавчих.тусам.нь.дуусга

139.5.219.12
   /
2022, 6 сарын 30. 8:27

Oorosdoo ehlej odochhood suuldni hoshin um yrih um chi eronhiilogch bish alialagchaa hii malaa oros ah nar ehelsen bol bugdiini duusga alaad og

103.26.193.79
   /
2022, 6 сарын 30. 8:24

Энэ еврей новш украйн залуусаар НАТО болон еврейн бодлогын золиос хийж дуусгалаа

103.212.116.188
   /
2022, 6 сарын 30. 8:18

хөөх нь зөв

64.119.23.212
   /
2022, 6 сарын 30. 9:15

Ийм ла лал арууд энд тэнд таараад ийн хуцвал ам руу нь алгадчихаж байгаарай.

0 0
zochin
202.21.105.9
   /
2022, 6 сарын 30. 7:59

erguu gulug eh ornoo samarch bj yu hutsaad bn orosiig delhiigees zeel gej hutsaj bnuu erguu

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41