Шри Ланка улсын ерөнхийлөгч Готабаяа Ражапакса албан ёсоор огцорчээ
2022, 7 сарын 15. 18:140

Баасан гарагт Шри Ланка улсын парламентын хэвлэлийн төлөөлөгч Махинда Япа Абейварденагйн мэдэгдсэнээр, тус улсын ерөнхийлөгч Готабаяа Ражапакса албан ёсоор суудлаасаа бууж, огцрох хүсэлтээ өргөн барьжээ.

Түүний хэлснээр, Готабаяа Ражапакса 2022 оны долоодугаар сарын 14-ний өдөр албан ёсоор суудлаасаа буусан гэсэн юм.

Тийнхүү үйл явдлын хүрээнд тэрээр ерөнхийлөгч асан Ражапаксагийн огцрох хүсэлтийг үзүүлсэн бөгөөд хүсэлтийг тэрээр Сингапур улсаас илгээж, пүрэв гарагийн орой хэвлэлийн төлөөлөгч хүлээн авсан байна.

Улмаар шинэ ерөнхийлөгчийг сонгох ажил одоогоос эхлэх гэнэ. Харин шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл ерөнхийлөгчийн албыг Үндсэн хуулийн дагуу ерөнхий сайд хаших ажээ.

Шри Ланка улсын парламентын хувьд ирэх бямба гарагт хуралдах болсон байна. Хуралдаанаар тэд улс төрийн тогтвортой байдлын тухай хэлэлцэх гэнэ.

Готабаяа Ражапаксагийн хувьд өнгөрөгч мягмар гарагт улсаасаа дүрвэсэн бөгөөд Шри Ланкаас Мальдив, Мальдиваас Сингапурыг зорьсон юм. Түүний дүрвэсэн шалтгаан нь өнгөрөгч бямба гарагт ард иргэдийн зүгээс түүнийг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсантай холбоотой ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20