БНХАУ-ын эзэмшиж буй АНУ-ын бондын хэмжээ сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа нэг их наяд ам.доллароос доошлов
2022, 7 сарын 21. 9:580

БНХАУ-ын эзэмшиж буй АНУ-ын бондын хэмжээ сүүлийн 12 жилд анх удаа нэг их наяд ам.доллараас бага болтлоо буурчээ. Худалдааны дайны дараа хагас дамжуулагч гэх мэт технологийн салбарт хурцадсан АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн санхүүгийн салбарт хүрээгээ тэлж буй явдал хэмээн тайлбарлаж болох юм.

АНУ-ын Сангийн яамны орон нутгийн цагаар 18-ны өдөр нийтэлсэн олон улсын хөрөнгийн статистик мэдээгээр, өнгөрөгч 5-р сарын эцсийн байдлаар БНХАУ-ын эзэмшиж буй АНУ-ын бондын хэмжээ 980.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сарынхаас 22.6 тэрбум ам.доллароор буурсан тухай онцолсон байна. Ингэснээр зургаа дахь сар дараалан буурч буй хэрэг бөгөөд энэ онд нийтдээ 100 тэрбум доллароор (9%) буураад буй аж.

Өмнө нь Хятад улс төсвийн илүүдэл хөрөнгөө АНУ-ын бонд худалдан авахад зарцуулдаг байсан бол 2018 оноос хойш АНУ-БНХАУ-ын худалдааны дайн даамжирснаас хойш бондын худалдан авалтын хэмжээг аажмаар бууруулжээ. Үүний үр дүнд Хятад улс олон жилийн турш хадгалсаар ирсэн АНУ-ын бонд эзэмшигч орнуудын тэргүүллээ 2019 оны 6-р сард Япон улсад алдсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын бондыг эзэмшигч хоёр дахь том орон хэвээр байгаа юм.

Хятад улс АНУ-ын бондын хэмжээг аажмаар бууруулж байгаагийн суурь нь улс төрийн зөрчилдөөн хэмээн үзэж байна. Учир нь Хятад улс манлайллын төлөө АНУ-тай өрсөлдөх явцдаа ам.долларын хараат байдлаа зориудаар бууруулах бодлого баримталж эхэлсэн ба Украины дайны улмаас АНУ-аас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь Хятад дахь ам.долларын хэмжээг бууруулах чиг хандлагыг улам хурдасгасан гэж шинжээчид дүгнэсэн байна. Өнгөрөгч хоёрдугаар сард ОХУ Украинд түрэмгийлсний дараа АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Оросын ам.доллараар илэрхийлсэн гадаад валютын нөөцийг царцаах арга хэмжээ авч эхэлсэн билээ.

Японы Nihon Keizai Shimbun сонинд мэдээлснээр, өнгөрөгч 4-р сард Хятадын Ардын банк болон Сангийн яам Тайванийн нөхцөл байдлын улмаас АНУ санхүүгийн хориг арга хэмжээ авсан тохиолдолд хилийн чанад дахь хөрөнгөө хэрхэн хамгаалах талаар удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулсан юм. Энэ хурлаар хөрөнгийнхөө ам.доллараар илэрхийлэгдсэн хэсгийг багасгаж, иен, еврогоор илэрхийлсэн хөрөнгө болгон төрөлжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35