Жоржиа мужийн засаг захиргаа Хьюндай компанид 1.8 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлнэ
2022, 7 сарын 25. 2:000

АНУ-ын Жоржиа муж цахилгаан автомашины үйлдвэр барьж буй Хьюндай Мотор компанид татварын хөнгөлөлт зэрэг 1.8 тэрбум ам.долларын урамшуулал олгохоор шийджээ.

Жоржиа мужийн засаг захиргааны зүгээс орон нутгийн цагаар 22-ны өдөр 1.8 тэрбум ам.доллароор хэмжигдэх татварын хөнгөлөлтийг үзүүлэх гэрээг байгуулсан талаар Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Уг гэрээнд тусгаснаар Жоржиа мужийн засаг захиргааны зүгээс Хьюндай Мотор компанид 472 сая гаруй ам.долларын үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон аж.

Түүнчлэн Хьюндай Мотор компани дараагийн таван жилийн хугацаанд тус мужид ажлын байр бий болгосныхоо хариуд 212 сая ам.долларын татварын хөнгөлөлтийг жил бүр эдлэх гэнэ.

Тус компани нь Жоржиа мужийн Саванна хотод 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий зөвхөн цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх шинэхэн үйлдвэрийг байгуулж, орон нутгийн 8100 иргэнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа юм.

"Уг гэрээ нь Жоржиа мужийн түүхэн дэх хамгийн томд тооцогдох эдийн засаг, хөгжлийн гэрээ боллоо” хэмээн тус мэдээллийн агентлаг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35