Google-ийн зүгээс Apple-аас дараагийн үеийн мессежийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхийг уриалжээ
2022, 8 сарын 11. 3:590

Android үйлдлийн системийг бүтээгч Google компани iPhone үйлдвэрлэгч Apple компанид дараагийн үеийн мессежийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхийг уриалав.

АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC cувгийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Google компани нь Apple-д мессежний үйлчилгээний стандартыг (Rich Communication Services (RCS)) нэвтрүүлэхийг уриалсан талаар онцолжээ.

RCS бол Олон улсын гар утасны операторуудын холбооноос (GSMA) бүтээсэн дараагийн үеийн нэгдсэн мессежний стандарт бөгөөд Google компанийн зүгээс уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг дэмждэг ч Apple компани дэмждэггүй аж. Хэрэв Apple компани RCS-ийг дэмждэг бол Android утас болон iPhone хэрэглэгчид мессеж илгээх, хүлээн авах үед тохиолддог олон асуудлыг арилгах боломжтой гэж Google үзэж байгаа юм.

Одоогоор тус хоёр үйлдлийн систем нь хоорондоо зураг болон бичлэг илгээх тохиолдолд асуудал үүсдгийн дээр үгэн мессеж ч зарим онцгой орчинд илгээх боломжгүй болох тохиолдол гардаг билээ.

Үүний улмаас Google компани iPhone болон Android утас хэрэглэгчдийн хооронд мессеж илгээх үед үүсдэг асуудалд Apple-ийг буруутгаж байгаа юм. Google-ийн Платформын нэгдсэн маркетингийн ахлах дэд ерөнхийлөгч Адриен Лоптон "Android утас хэрэглэгчид мессеж илгээх тал дээр үүсэж буй асуудалд биднийг буруутгахгүй байгаасай гэж хүсч байна. Энэ бүхний хариуцлагыг Apple компани хүлээх ёстой” хэмээн шүүмжилжээ.

Өрсөлдөгчөө ийнхүү шүүмжилж буй нь ухаалаг гар утасны программ хангамжийн тал дээр тэргүүлдэг тус хоёр компанийн хооронд үргэлжилж буй маргааныг олон нийтийн анхаарлын төвд авчирч байна хэмээн CNBC суваг мэдээлэв.

Google компанийн зүгээс Apple уг стандартыг нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь тус компани iPhone хэрэглэгчдийг өөрийн "iMessage" системээр дамжуулан Apple-ийн экосистемд түгжих зорилготой хэмээн дүгнэж байгаа аж.

Дэлхий даяар ухаалаг утас хэрэглэгчид энэхүү хоёр компанийн бүтээсэн үйлдлийн системийг ашигладаг ба StatCounter вэб траффикийн шинжилгээний сайтын мэдээлснээр америкчуудын 55 гаруй хувь нь iPhone ашигладаг гэжээ.

Google компанийн зүгээс Apple-ийг RCS стандарт болон операторууд болон гар утас үйлдвэрлэгчдэд RCS стандарт бүхий мессеж илгээх, хүлээн авах боломжтой програмуудыг хөгжүүлэх боломжийг олгохыг хүссэн талаар CNBC суваг онцлов. Түүнчлэн багагүй тооны Аndroid утсанд RCS стандартыг дэмждэг аппликейшнууд аль хэдийн суусан байдаг байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35