Их Британи: Хаан III Чарльзын хөрөгтэй шинэ зооснуудыг танилцуулжээ
2022, 9 сарын 30. 12:480

Пүрэв гарагт BBC агентлагаас хаан III Чарльзын хөрөгтэй 5 пеннигийн энгийн зоос болон 5 фунтийн дурсгалын зооснуудыг олон нийтэд танилцуулжээ.

Зооснуудын загварыг Британийн уран барималч Мартин Женнингс гаргасан байна.

Шинэ зооснуудыг үзвэл хааны хөрөг зүүн зүг рүү харж байх бөгөөд энэ нь хатан хаан II Элизабетын хөргөөс эсрэг зүгт харсан байгаа юм. Мөн зооснууд дээрх хааны хөрөг титэмгүй байх ба BBC агентлагаас мэдээлж байгаагаар хаан III Чарльз энэхүү хөргийг өөрөө зөвшөөрсөн гэжээ.

Тийнхүү дурсгалын зориулалттай 5 фунтийн зоос ирэх долоо хоногийн эхээр цуглуулагч нарын гарт хүрэхэд бэлэн болох бол 50 пеннигийн зоос энэ оны сүүл гэхэд хэрэглээнд нэвтэрсэн байх гэнэ. Улмаар хааны хөрөгтэй зооснууд хатан хааны хөрөгтэй зоостой цуг эргэлтэд орж байх ажээ.

Хааны хөрөгтэй зоосны нүүрэн талд хөргийг тойруулан "CHARLES III • D • G • REX • F • D • 5 POUNDS • 2022" хэмээн сийлсэн байх бол нөгөө талд хатан хааны түүхэн замналд хүндэтгэл үзүүлсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35