Америк улс Ираны газрын тосны хоригийг зөрчсөн хэмээн буруутгаж олон улсын зарим компанийг эдийн засгийн хоригтоо шинээр нэмж орууллаа
2022, 10 сарын 3. 11:170

Америк улсаас Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээхийг зорьж буй Тегераны эсрэг шахалт үзүүлж байна. Энэ хүрээнд Ираны нефтийн бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутган хэд хэдэн компанид эдийн засгийн хориг тавилаа. Тус хоригт орсон компаниуд дунд Хятадын таван компани, Энэтхэгийн нэг компани багтжээ.

2015 оны Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх төлөв бүдгэрэхийн хэрээр АНУ-аас Ирантай холбогдуулан олон улсын компаниудын эсрэг авах арга хэмжээ чангарч байна. Иран улс цөмийн хөтөлбөрийг сэргээхдээ АНУ эргэж буцахгүй байх баталгаа шаардсан. Харин АНУ хэлэлцээрээс буцах боломжийг заавал нээлттэй байлгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Улмаар цөмийн хэлэлцээрийг сэргээх яриа амжилтгүй болох төлөв ажиглагдаж байна.

АНУ ийнхүү Ираны нефть, нефтийн химийн бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна. Улмаар Хятадын Zhonggu Storage and компанийг Ираны түүхий нефтийг арилжаалах зорилгоор агуулах ажиллуулсан хэргээр, WS Shipping Co компанийг Ираны нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг хэмээн буруутган тус тус эдийн засгийн хоригт орууллаа. Мөн АНУ-ын Сангийн яамнаас Хонконгийн Triliance Petrochemical, Энэтхэгийн Tibalaji Petrochem, Арабын Эмират дахь Clara Shipping хэд хэдэн компанийг хоригтоо багтаагаад байна. Мумбайд байрладаг Tibalaji компанийг Иранаас нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авч, Хятадад дамлан борлуулсан хэмээн буруутгажээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49