Шинэ Зеланд: Засгийн газраас хөдөө аж ахуйн зориулалттай мал амьтны ялгадсанд татвар ногдуулах санал гаргажээ
2022, 10 сарын 11. 15:080

Мягмар гарагт Шинэ Зеланд улсын засгийн газраас хөдөө аж ахуйн зориулалтаар үржүүлж буй мал амьтны ялгадсанд татвар ногдуулах санал гаргажээ. Тодруулбал засгийн газраас мал амьтны хэхрэх болон шээх үйлдэлд татвар ногдуулахаар сэдсэн байна.

Энэхүү шийдвэрийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах ажээ. Улмаар энэ санал олонхын санал авбал Шинэ Зеланд улс мал амьтны ялгадсанд татвар ногдуулсан анхны улс болох юм.

Гэвч саналын тухай дуулсан Шинэ Зеландын мал аж ахуй эрхлэгчид маш ихээр хилэгнэж, санал батлагдвал тус улсын зүрхэн тус хэсэгт онилсноос ялгаагүй хэрэг болно хэмээжээ. Шинэ Зеланд улсын хувьд мал аж ахуйн салбар нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд тэдний гарган авдаг сүүн бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортолж, нярайн хуурай сүүний бэлдэц бэлдэхэд ашигладаг юм.

Нийт таван сая хүн амтай Шинэ Зеланд улс нь мал аж ахуйн зориулалттай 10 сая үхэр, 26 сая хоньтой билээ. Тиймээс тус улсын хүлэмжийн хийн тал хувийг мал аж ахуйн салбар ялгаруулдаг байна. Учир нь мал амьтан хэхрэхдээ метаны агууламжтай хий гаргадаг бол шээхдээ азотын исэлтэй шингэн гаргадаг ажээ.

Засгийн газраас төлөвлөж байгаагаар тэд 2025 оноос тус татварыг хурааж эхлэх гэнэ. Гэвч одоогийн байдлаар хэдий хэмжээний татвар хураах нь тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35