Microsoft болон Meta нар VR технологи хөгжүүлэхэд хамтран ажиллана
2022, 10 сарын 12. 9:070

Нэг жилийн өмнө Microsoft болон Meta компаниуд виртуал ертөнцөд ширүүн өрсөлдөөн өрнүүлэх шинжтэй байв. Гэвч өдгөө тус ертөнцийг хамтран хөгжүүлэх зорилгоор түншлэл үүсгээд байна.

Microsoft компани өөрийн Teams, Office, Windows, Xbox Cloud Gaming зэрэг хамгийн өргөн хүрээг хамарсан үйлчилгээнүүдээ Meta-ийн шинэхэн VR төхөөрөмж болох Oculus Quest дотор суурилуулна. Улмаар “Quest төхөөрөмжийг ашиглан Microsoft Teams-ийн уулзалтыг бодит мэт зохион байгуулах боломжийг бүтээж байна” хэмээн Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатя Наделла өгүүлсэн юм. Microsoft компанийн хөгжүүлсэн Teams цахим хурал зохион байгуулах программ нь виртуал ертөнц дотор Meta-ийн аватар дүрүүд болон өрөөнүүдийг чөлөөтэй ашиглах ажээ. Хурлын программ хангамжаас гадна Windows 365 болон Xbox бүхэлдээ Quest-д орох замаар хийсвэр орчинд ашиглах боломжтой болох юм.

Microsoft өмнө нь Windows Mixed Reality хэмээх VR төхөөрөмж бүтээн туршиж байсан боловч Oculus Quest, Valve, HTC зэрэг гол өрсөлдөгчдийг программ хангамжаараа давж гарч чадахгүй байсан. Харин Meta өөрийн хөгжүүлсэн Workplace платформоо өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлэхийг хичээсээр байсан боловч өдгөө Teams-тэй хамтрахаар шийдсэнээс харахад төдийлөн амжилт олоогүйг илтгэж байна. Компаниуд 10 орчим жилийн өмнө Windows Phone ухаалаг утасны төсөлд хамтран ажиллаж байсан туршлагатай юм.


Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35