Тайваний чип үйлдвэрлэгч TSMC-ийн гуравдугаар улирлын ашиг 80 хувиар өсжээ
2022, 10 сарын 15. 2:590

Тайваний чип үйлдвэрлэгч TSMC энэ оны хөрөнгө оруулалтын төсвөө 10 гаруй хувиар бууруулан 36 тэрбум ам.доллар болгох шийдвэр гаргалаа. Мөн инфляцын өсөлтийн улмаас учирч болзошгүй бэрхшээлийг тодорхойлох, ирэх онд эхлэх чипний салбарын хямралыг хэрхэн туулах зэрэг асуудалд голчлон анхаарч ажиллана гэв.

Америк Хятадын технологийн хөгжлийг хязгаарлахын тулд тус улсад үйлдвэрлэсэн чипийг АНУ-д тусгай зөвшөөрөлгүй нийлүүлэхийг хориглосон. TSMC компанийн хувьд БНХАУ-ын Нанжин хот дахь үйлдвэрээ нэг жилийн хугацаанд хэвийн ашиглах зөвшөөрөл АНУ-аас авсан гэв. Гүйцэтгэх захирал C.C.Вэй “2023 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл буурах магадлалтай. TSMC энэ асуудлаас зугтаж чадахгүй, бусадтай адил өртөнө” хэмээн өгүүллээ. Гэвч TSMC нь Apple Inc болон Qualcomm Inc зэрэг дээд зэрэглэлийн хэрэглэгчдэд зориулан өндөр түвшний дэвшилтэт чип үйлдвэрлэн нийлүүлдэг тул харьцангуй бат суурьтай бизнес гэж хэлж болно.

TSMC бол дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч бөгөөд бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг Тайваньд үйлдвэрлэдэг. Тус компанийн гуравдугаар улирлын орлого 36 хувиар, ашиг 80 орчим хувиар тус тус өсжээ. Харин дөрөвдүгээр улиралд орлогын хэмжээ дахин 29 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна.

Тайванийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Ван Мэй-Хуа "Тайвань аюулгүй бол дэлхийн хагас дамжуулагч чипний нийлүүлэлт аюулгүй" гэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01