Хятадын технологийн хөгжлийг хязгаарлах зорилготой Америкийн шийдвэр олон улсын технологийн компаниудыг хямралд оруулав  
2022, 10 сарын 11. 15:330

Бээжингийн технологийн болон зэвсэгт хүчний хөгжлийг удаашруулах зорилгоор АНУ-ын зүгээс хэрэгжүүлж буй экспортын хяналтын багц арга хэмжээний улмаас Хятадын төдийгүй олон улсын технологийн компаниудын хувьцааны ханш уналаа.

Байдены засгийн газар Баасан гарагт экспортын хяналтын багц арга хэмжээгээ танилцуулсан. Түүнд дурдсаны дагуу хагас дамжуулагч чипийг АНУ-ын тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэсэн тохиолдолд дэлхийн аль оронд бүтээсэн байхаас үл хамаарч Хятад улсад худалдах, нийлүүлэхийг хориглосон юм. Мөн харьцангуй дэвшилтэт чип үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг Хятадад нийлүүлэхийг хориглосон. Дэвшилтэт чип гэдэгт 16 нанометрээс бага хэмжээтэй логик чипүүд, 18 нанометрээс доош DRAM чипүүд, 28 ба түүнээс дээш давхаргатай NAND чипүүд багтана.

Эрэлт буурсны улмаас чипний үйлдвэрлэл багассан байгаа энэ үед хориг тавьсан нь технологийн компаниудын орлогыг дэлхийн хэмжээнд үлэмж ихээр бууруулах магадлал өндөр юм. Гэвч хамгийн ойрын хугацааны нөлөөг Хятадын чип үйлдвэрлэгчид мэдэрнэ. Учир нь хоригийн улмаас технологийн тоног төхөөрөмжөө шинэчлэх боломж бага, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж хязгаарлагдмал, зах зээлээ алдах магадлал өндөр юм. Хятад улс чипний дотоодын зах зээлийнхээ 70 орчим хувийг хангах хүчин чадалтай байна.

Байдены мэдэгдлээс хойш Хятадын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын хувьцааны ханш уналаа. Дата төвөөс ихээхэн хамааралтай цахим худалдааны Alibaba болон тоглоомын Tencent компаниудын хувьцааны үнэ дам нөлөөний улмаас харилцан 3.3 ба 2.5 хувиар буурав. Хятадын Хагас дамжуулагч компаниудын индекс (CSIH30184) долоо орчим хувиар, Шанхайн STAR индекс (STAR50) 4.5 хувиар тус тус унаад байна. Компаниудын хувьцааны ханшийн хувьд, хяналтын систем хөгжүүлэгч Dahua Technology 10 хувиар, хиймэл оюун ухаан судалгааны SenseTime 5.7 хувиар, Hua Hong Semiconductor 9.5 хувиар тус тус үнэлгээ алдаад байна. Харин Тайванийн TSMC компанид АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээ төдийлөн их нөлөө үзүүлэхгүй шинж харагдлаа. Учир нь тус компани бүтээгдэхүүнээ Apple болон Qualcomm руу голчлон нийлүүлдэг юм. Харин Өмнөд Солонгос улс Хятадад байрладаг Samsung болон SK Hynix компаниуддаа хангамж нийлүүлэхэд их хэмжээний саад учрахгүй гэж найдаж байна гэв.

АНУ-ын төхөөрөмж үйлдвэрлэгчид Хятадын логик чипний үйлдвэрүүд рүү бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоох шаардлагатай болсон тул хувьцааных нь ханш 4-8 орчим хувиар буурлаа. Харин Филадельфийн хагас дамжуулагчийн индексийн (SOX) ханш 3.4 хувиар сулрав. Хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч Nvidia Corp болон Advanced Micro Devices Inc компаниудын хувьцаа Байдены мэдэгдлээс хойш тус бүр гурван хувиар буураад байна. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, тоглоомын консолын эрэлт буурсан энэ үед ийнхүү хязгаарлалт тавьсан нь Nvidia-д харьцангуй хүнд цохилт болох шинжтэй байгаа юм. Технологийн дайнд тулалдагч хоёр тал төдийгүй дэлхий бүхэлдээ өртөх төлөв харагдлаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01