Технологийн тэргүүлэгч компаниудын гуравдугаар улирлын тайлан юу өгүүлэв?
2022, 10 сарын 27. 14:390

Инфляц өсөж, зээлийн хүү нэмэгдсэн нь технологийн компаниудын гуравдугаар улирлын тайланг таагүй үзүүлэлтээр дүүргэжээ. Технологийн тэргүүлэгч компаниудын гуравдугаар улирлын тайлан юу өгүүлэв?

Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix Inc санах ойн чипний зах зээл урьд өмнө байгаагүйгээр муудаж байна гэв. Тус компанийн гуравдугаар улирлын ашиг 60 хувиар буурсан юм. Улмаар ирэх нэг жилийн хөрөнгө оруулалтаа 50 гаруй хувиар бууруулахаар төлөвлөлөө. Харин хавтгай дэлгэц үйлдвэрлэгч LG Display Co компанийн улирлын алдагдал таамаглаж байснаас өндөр гарсан. Үүнд инфляцын болон зээлийн хүүгийн өсөлт нийт эрэлтийг буруулсан нь нөлөөлжээ. Google дэлхийн хамгийн том дижитал зар сурталчилгааны платформ учир хүнд үед харьцангуй тэсвэртэй гэж тооцож байсан. Гэвч даатгал, үр хөдлөх хөрөнгө, криптовалютын салбарын сурталчилгаа нийлүүлэгчид төсвөө танаснаар сурталчилгааны орлого тооцоолсноос илт бага гарч зах зээлийг цочирдууллаа. Google-ийн толгой компани Alphabet-ийн борлуулалт өнгөрсөн улиралд ердөө зургаан хувиар өссөн нь сүүлийн есөн жилийн доод үзүүлэлт юм. Улмаар Alphabet шинээр зарлагдсан ажлын байраа 50 хувиар танах шийдвэр гаргалаа.

Microsoft сүүлийн таван жилийн хамгийн тааруу борлуулалтын өсөлт харуулав. Тухайлбал, Windows үйлдлийн системийн орлого 15 хувиар буурсан байна. Харин Snap Inc ирэх баярын улиралд ч орлого өсөхгүй гэж таамаглалаа. Өдгөө гурван компани болон хуваагдах явц үргэлжилж буй General Electric компанийн хувьд зарим салбарын ажилчдаа цөөлөх шийдвэр гаргаж байгаа бөгөөд удахгүй танилцуулна. Mattel жилийн ашгийн таамаглалаа бууруулсан бөгөөд ирэх баярын улиралд Барби хүүхэлдэйнхээ урамшууллыг өсгөх төлөвлөгөөтэй байна. iPhone-ийн угсрагч компани Foxconn өргөн хэрэглээний цахилгаан барааны эрэлт сул байгааг онцоллоо. Харин YouTube-ийн зар сурталчилгааны орлого 1.9 хувиар буурч 7 тэрбум ам.доллар болжээ.

Гэвч нөгөө талаас харьцангуй таатай үр дүн харуулсан компани бий. Tesla Inc-ийн ханган нийлүүлэгч LG Energy Solution Ltd батарейны эрэлт өссөн, гадаад валютын ханш тус компанийн хувьд таатай байсны улмаас ашигтай ажиллажээ. Харин Spotify гуравдугаар улиралд 23 сая хэрэглэгч нэмж нэг сарын идэвхтэй хэрэглэгийн тоо нь нийт 456 саяд хүрсэн. Нийт орлого нь 3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсжээ. Мөн автомашин үйлдвэрлэгчдийн гуравдугаар улирлын тайланд өсөлт, бууралт хослон байна.

Гуравдугаар улирлын тайлант мэдээлэл гарсны дараа Alphabet-ийн хувьцааны үнэ долоон хувиар, Microsoft хоёр хувиар, чип үйлдвэрлэгч Texas Instruments таван хувиар, Spotify дөрвөн хувиар, харин Meta-ийн хувьцааны ханш дөрвөн хувиар тус тус буурлаа. Alphabet, Microsoft зэрэг технологийн аварга компаниудын өсөлтийн хурд удааширсан бөгөөд цаашид байдал улам дордохыг анхааруулж байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03