ОХУ-ын тал Украины үр тариан экспортын гэрээнд оролцохоо зогсоож буйгаа мэдэгджээ
2022, 10 сарын 30. 10:190

Украины нисгэгчгүй онгоц Хар тэнгисийн флотод цохилт өгсөнтэй холбогдуулан ОХУ үр тарианы экспортын гэрээнд оролцохоо зогсоосон тухай CNN агентлаг орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ "Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал оролцохоо зогсоолоо" гэжээ. Учир нь Крымийн баруун өмнөд хэсгийн боомт хот Севастополь дахь Хар тэнгисийн флот руу Украин нисгэгчгүй онгоцоор дайрсантай холбоотой гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Гэсэн хэдий ч Украин Оросын талын нисгэгчгүй онгоцоор дайрсан гэх мэдээллийг үгүйсгэж, ОХУ-ыг худал мэдэгдэл хийж байна хэмээн цохон тэмдэглэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хүчин Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоц руу довтлохдоо 16 нисгэгчгүй онгоц ашигласан гэж мэдэгдсэн бөгөөд үүний ард Британийн цэргийн мэргэжилтнүүд байгаа гэж мэдэгджээ. Түүнчлэн тус мэдэгдэлд Украины ихэнх нисгэгчгүй онгоцыг устгасан ч Оросын армийн мина тээгч хөлөг онгоцонд бага зэргийн хохирол учирсан гэж нэмэлт тайлбар хийсэн байна.

ОХУ-аас томилогдсон Севастополь хотын дарга Михаил Разбожиев "Өнөөдөр өглөөний 04:20 цагт Украины арми Хар тэнгисийн флот болон иргэний хөлөг онгоцнууд руу террорист халдлага үйлдсэн. Энэхүү халдлага нь тус хотод болсон түүхэн дэх хамгийн том нисгэгчгүй онгоцоор хийсэн цохилт юм" хэмээн мэдэгдэл хийжээ.

ОХУ болон Украин улсууд өнгөрөгч 7-р сарын 22-ны өдөр Хар тэнгисээр дамжин өнгөрөх үр тарианы экспортын хөлөг онгоцны аюулгүй байдлыг 120 хоногийн турш баталгаажуулах зорилгоор НҮБ болон Туркын арбитрын шийдвэрээр “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” гэрээг байгуулсан билээ.

Энэ оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдсэнээс хойш экспортлох боломжгүй байсан Украины Хар тэнгисээр дамжих үр тариан экспорт энэхүү гэрээний ачаар сэргэж эхэлсэн юм. Украин улс улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн тосны дэлхийн томоохон экспортлогчдын нэг бөгөөд дайн эхэлснээс хойш тус улсын үр тарианы экспорт зогсонги байдалд орж, дэлхий нийт хүнсний хямралд нэрвэгдэх аюул тулгараад байв.

Үр тарианы экспортын уг гэрээний ачаар Украин одоогийн байдлаар 9 сая гаруй тонн үр тариа экспортолсон нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад ихээхэн тус дөхөм болсон. Гэвч Орос хэлэлцээрт оролцохоо зогсоож буйгаа зарласнаар дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ дахин өсөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

Крымд болсон халдлагын дараа ОХУ террорист халдлага үйлдэхээр заналхийлж байна гэж Украины штабын дарга Андрей Ермак буруутгав.

Тэрчлэн өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-аас Европыг чиглэсэн хийн хоолойд эвдрэл гарч, хий алдагдсан хэрэгт Их Британийн тал оролцсон гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам буруутгаж байгаа юм. Үйл явдлыг эргэн сануулбал өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдөр Дани болон Шведийн эдийн засгийн онцгой бүс (EEZ)-ийн далайн ёроолоор дамжин өнгөрдөг “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2” хийн хоолойн нийт дөрвөн хэсэгт гэмтэл гарч, асар их хэмжээний хий алдагдсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35