АНУ: Австралийн хамгийн хойд цэгт В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц байрлуулахаар төлөвлөж байна
2022, 11 сарын 1. 1:062

АНУ нь Хятадыг хязгаарлах бодлогынхоо хүрээнд Австралийн хамгийн хойд хэсэгт цөмийн хүчин чадал бүхий В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц байрлуулахаар шийдсэн гэх мэдээлэл байна.

31-ний өдөр Австралийн олон нийтийн ABC сувгийн онцлон хүргэснээр АНУ-ын Агаарын цэргийн хүчин тус улсын хамгийн хойд хэсэг болох Дарвин дахь Тиндалл агаарын баазад зургаан B-52 бөмбөгдөгч онгоцыг багтаахуйц хүчин чадал бүхий томоохон хэмжээний цэргийн байгууламж барихаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Энэ тухай 31-ний өдөр ABC сувгийн “Four Corners" эрэн сурвалжлах нэвтрүүлэг хөнджээ.

Уг байгууламжид B-52 бөмбөгдөгч онгоцны буух зурвас, ангар болон засвар үйлчилгээний хэсгийг багтаах аж.

Австралийн хамгийн хойд хэсэгт цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадал бүхий алсын тусгалт B-52 стратегийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулахаар шийдсэн нь Хятадад өгч буй хатуухан сануулга хэмээн шинжээчид тайлбарлажээ.

Тайванийн асуудалтай холбоотойгоор АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн үл ойлголцлын “ачаар” Хойд Австралийн цэрэг, стратегийн үнэ цэн нэмэгдэж, АНУ нь Австрали дахь цэргийн тагнуулын баазуудыг өргөжүүлэхэд анхаарал хандуулахаас аргагүй нөхцөлд хүргээд байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний нэгэн албан тушаалтан “Four corners” нэвтрүүлэгт ярихдаа “АНУ-ын тал эдгээр бөмбөгдөгч онгоцнуудыг Австралид байрлуулахаар төлөвлөсөн нь агаарын хүчийг өргөжүүлэхэд тун их анхааран ажиллаж буй гэдгийг эсрэг талдаа ойлгуулж буй хэрэг” хэмээн онцлов.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
150.129.141.172
   /
2022, 11 сарын 1. 20:47

Энэ барилын арматурыг австраль дахь монгол эрчүүд хийнэ

Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56