АНУ Австралид 6 тэрбум ам.долларын том оврын цэргийн тээврийн онгоц худалдахыг урьдчилсан байдлаар зөвшөөрчээ
2022, 11 сарын 6. 9:050

Жо Байдены засаг захиргаа Австралид ойролцоогоор 6.35 тэрбум ам.долларын үнэ бүхий том оврын цэргийн зориулалт бүхий тээврийн онгоц худалдах зөвшөөрлийг олгосон байна. Гэвч энэхүү шийдвэрийг Хятадын засгийн газар эсэргүүцэх магадлал өндөр байгаа юм.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг (DSCA) орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдэгдсэнээр Австралийн засгийн газарт C-130J-30 тээврийн нисэх онгоц болон холбогдох эд ангиудыг багтаасан нийт 6.35 тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн худалдааг батлахаар шийдсэн тухай Төрийн департамент хэвлэлийнхэнд онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар Австралийн засгийн газар 24 ширхэг C-130J-30 тээврийн онгоц худалдан авах хүсэлт гаргасан болохыг цохон тэмдэглэсэн байна. Энэхүү цэргийн зориулалт бүхий тээврийн онгоц нь турбовинт хөдөлгүүр, байрлал тогтоох систем (GPS), навигацийн систем (INS), радио давтамжийн хариу үйлдлийн систем (RFCM), пуужингийн дохиоллын систем (MWS) зэргээр тоноглогдсон аж.

Аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн холбогдох баримт бичигт дурдсанаар “Энэхүү шийдвэр нь АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар баримталж буй зорилт зэрэгтэй нягт уялдаж байна” хэмээн Австралийн стратегийн бодлогыг үнэлэхийн сацуу “Номхон далайн баруун бүс дэх манай хамгийн чухал холбоотонуудын нэг" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Үргэлжлүүлэн Австрали улс бүс нутгийн энх тайван, эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэр оруулах болно гээд “Холбоотон орнуудынхаа бие даасан хүчирхэг байдал болон өөрийгөө хамгаалах чадавхийг хөгжүүлэх, хадгалахад нь туслах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхлын гол баримтлах зарчим юм” хэмээн өгүүлжээ.

Түүнчлэн “уг шийдвэр нь АНУ-ын батлан ​​хамгаалахын бэлэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйн дээр бүс нутгийн цэргийн үндсэн тэнцвэрийг өөрчлөхгүй" гэж мөн цохон тэмдэглэсэн байна.

Гэвч Хятадын Засгийн газар энэ бодлогыг эсэргүүцэх магадлалтай юм. Энэ мэдэгдлээс өмнө Австралийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын тал Хятадын нөлөөллийг хязгаарлах бодлогынхоо хүрээнд стратегийн бөмбөгдөгч B-52 онгоцыг Австралийн хамгийн хойд цэгт байрлуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн мөн өдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын пуужингийн асуудлаарх нээлттэй хурал дээр онцлохдоо “АНУ-ын тал улс орнуудтай цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ стратегийн зэвсгийг бүс нутагт байрлуулахаа мэдэгдсэн” хэмээн буруушаасан аж.

Тодруулбал АНУ, Их Британи, Австрали орнууд хамтран байгуулсан аюулгүй байдлын “AUKUS” гэрээний хүрээнд Австрали улс цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой болох төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бол саяхан Австралид стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрлуулахаар болсон зэргийг нэгтгэн ийнхүү мэдэгдсэн нь энэ бололтой.

Аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн зүгээс юун түрүүнд Төрийн департаментын шийдвэрийн дагуу энэхүү зөвшөөрлийн тухай Конгресст мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлав.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35