Amazon компанийнхаа түүхэн дэх хамгийн том цомхотгол хийж 10,000 ажилтнаа халах гэж байна
2022, 11 сарын 15. 17:540

Amazon энэ долоо хоногоос эхлэн 10,000 орчим ажилтнаа цомхотгох гэж байна. Тус цомхотголд дуут туслах Alexa зэрэг төхөөрөмжийн салбар, жижиглэн худалдааны салбар болон хүний ​​нөөцийн хэсгүүд илүүтэй өртөх ажээ.

Хэрэв 10,000 ажилтан цомхотгох төлөвлөгөө энэ хэвээр хэрэгжвэл Amazon корпорацын нийт ажилтны гурав орчим хувийг хамарна гэсэн үг. Харин цагийн болон гэрээт ажилчдыг оруулж тооцвол дэлхийн нийт ажилтны нэг хувьтай тэнцэх юм. Баярын чухал улирлын үеэр компани цомхотгол хийхээр төлөвлөж байгаа нь дэлхийн эдийн засгийн уналт тус компанид хэр их дарамт учруулж буйг илтгэж байна.

Цар тахлын үеийн онлайн эрэлтийг хангахын тулд Amazon ажиллах хүчээ хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлсэн билээ. Гэвч одоо тус компанийн өсөлт сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрч удааширсан. Компани тахлын хөл хорионы үеийн ашгаараа хэт их хөрөнгө оруулалт хийж хурдтай тэлэх шийдвэр гаргасан нь өдгөө инфляцад нэрвэгдсэн цаг үед хэт өндөр зардал болоод байгаа юм.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01