Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох асуудал тийм ч хялбархан шийдэгдэхгүй нь бололтой
2022, 11 сарын 25. 2:350

“Их 7”-гийн бүлгийн зүгээс шийдвэрлэсэн Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоохтой холбоотой Европын холбооны гишүүн орнуудын хэлэлцээр санал зөрөлдөж буйн улмаас эцсийн мөчид тийм ч хялбархан шийдэгдэх янзгүй байгааг АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлжээ.

Энэ сарын эхээр болсон ширүүхэн хэлэлцээрийн дараа “Их 7”-гийн орнууд ирэх сарын 5-наас эхлэн далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаарыг тогтоохоор тохиролцсон бөгөөд Австрали улс ч нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

“Их 7” болон Европын холбоо, Австрали улсууд үнийн дээд хязгаар тогтоох асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд үүнээс дээш үнээр экспортолж буй Оросын газрын тосны бүтээгдэхүүнд даатгал, тээвэрлэлт зэрэг далайн тээврийн үйлчилгээнд хориг тавих эрхтэй болох юм.

Гэсэн хэдий ч үнийн дээд хязгаар тогтоох асуудал хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхийн тулд Европын холбооны 27 гишүүн орноос зөвшөөрөл авах шаардлагатай аж.

Гэвч Европын Комиссын зүгээс нэг баррель газрын тосны үнийг 65-70 ам.доллароор хязгаарлахаар гишүүн орнуудад санал болгосон нь Оросын газрын тосны одоогийн зах зээлийн үнээс ч өндөр байгааг хэлэлцээрт оролцсон төлөөлөгчид цохон тэмдэглэсэн байна.

Харин ОХУ Украинд халдан довтолсон энэхүү явдлыг эрс буруушааж буй Польш, Латви, Эстони, Литва зэрэг улсууд үнийн дээд хязгаарыг нэлээд бууруулах ёстой гэж үзжээ.

Нөгөөтэйгүүр, Грек, Мальта, Кипр зэрэг далайн тээврийн салбарт өндөр хувь эзэлдэг орнууд газрын тосны үнийг 70 ам.доллароос доош буулгахын эсрэг байр суурин дээрээ баттай зогссоор буйг төлөөлөгчид онцолжээ.

Үнийн дээд хязгаарыг тогтоох асуудал тун удахгүй нэг тийшээ шийдэгдэж гишүүн орнууд тохиролцоонд хүрч чадна гэсэн хүлээлт байгаа ч өнөөг хэр нь санал зөрөлдсөөр байгаа юм.

Түүнчлэн тус бүс нутагт үнийн дээд хязгаарын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний дараа хамтын ажиллагаанд үүсч болох санал зөрөлдөөн болон Өмнөд Европын орнуудын далайн тээврийн салбарт цаашид учрах хохиролын хэмжээ, Оросын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээг эсэргүүцсээр буй Унгар улсын байр суурь одоог хэр нь өөрчлөгдөхгүй байгаа зэрэг асуудлууд ар араасаа үүсэх шинжтэй.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49