Кание Уэст: Надад Адольф Хитлер таалагддаг
2022, 12 сарын 2. 15:161

Пүрэв гарагт реппер Ye буюу Кание Уэст InfoWars веб хуудаснаа ярилцлага өгчээ. Ярилцлагын хүрээнд тэр дахин олон нийтийн унтууцлыг хүргэх мэдэгдэл хийсэн нь “Надад Хитлер таалагддаг” хэмээсэн байна.

Саяхан еврейчүүдийг эсэргүүцэх үзэл бүхий мэдэгдэл хийж, бизнесийн хамтрагчдаа олноор алдсан түүний зүгээс өөрийг нь нацистууд болон Хитлертэй адилтгаж байгаа явдлыг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Кание Уэстийн хэлснээр, “Би Хитлерээс ч сайн зүйлс олж хардаг. Би бүх хүнд хайртай. Гэвч еврейчүүд надад “Чи биднийг, бидний чамтай гэрээлэн хийж буй зүйлсийг, порнографаар дамжуулан бидний юу хийж байгааг хайрлаж болно” гэж хэлэх учиргүй. Хитлер хурдны замыг бүтээсэн, тэр уран бүтээлч миний ашигладаг микрофоныг ч бүтээсэн. Та нар түүнийг хэзээ ч сайн зүйл хийж байгаагүй гэж ярьж болохгүй. Надад энэ хэтийдсэн санагдаж байна. Би энэ ангилж ялгасан зүйлсээс залхаж байна. Хүн бүр л энэ дэлхийд ямар нэг үнэ цэнтэй зүйлийг авчирсан байдаг, ялангуяа Хитлер” гэжээ.

Түүнийг ийн хэлсний дараа хөтлөгч ярилцлагыг өөрийн хяналтдаа оруулсан Кание Уэст, Надад Хитлер таалагддаг” хэмээж, ярилцлага завсарласан байна.

Ярилцлага үргэлжлэхэд Кание Уэст, “Тэд сайн зүйлсийг ч гэсэн хийсэн. Бид нацистуудыг үргэлж шүүмжилж байдгаа болих хэрэгтэй. Еврейн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг Хитлер болон нацистууд энэ дэлхийд ямар ч үнэ цэнтэй зүйл авчраагүй гэж бодоход хүргэсэн. Би еврейчүүдэд хайртай, гэхдээ би нацистуудад ч хайртай” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.160.45
   /
2023, 1 сарын 3. 9:14

Тэнэг хар бэ тэр үeд амьдарж байсан бол eврэй нартай хамт шатаах зуух руу алхаад марш гэх байсан биз

Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20