Тайвань: Агаарын хөлгийн бүхээгт зөөврийн цэнэглэгч дэлбэрч, хоёр зорчигч түлэгджээ
2023, 1 сарын 13. 18:040

Тайванийн нийслэл Тайпэй хотын Таоюань нисэх буудлаас хөөрөх гэж байсан Тайвань-Сингапур-Тайвань чиглэлийн агаарын хөлгийн бүхээгт зөөврийн цэнэглэгч дэлбэрч, хоёр зорчигч түлэгджээ.

Осол энэ долоо хоногийн мягмар гарагт болсон ч хэвлэлийнхэн одоо л ослын тухай мэдээлж байгаа юм. Түлэгдсэн хоёр зорчигчийн хувьд хүнд гэмтэл аваагүй тул нисэх буудлын яаралтай тусламжид хандан анхны тусламж авсан бөгөөд эмнэлэг явах шаардлагагүй байжээ.

Тийнхүү нислэг товлосон цагтаа хөөрөөгүй улмаас агаарын тээвэрлэгчийн зүгээс нислэгийн товдоо өөрчлөлт оруулах болсон байна.

Харин үйл явдлын хүрээнд нислэгийн нэгэн зорчигчийн хэлснээр, "Ослын буруутан нь агаарын тээврийн компани эсхүл зөөврийн цэнэглэгчийг авч явсан зорчигч биш. Үнэн хэрэгтээ үүнд буруутан үгүй. Хэрэв та зөөврийн цэнэглэгч ашигладаг бол чанартайг нь авч байгаарай" гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35