Пүрэв гарагт Бээжин хотод сүүлийн 60 жилийн хугацаанд бүртгэгдээгүй өндөр хэмтэй зургаадугаар сарын өдөр тохиожээ
2023, 6 сарын 22. 21:190

Пүрэв гарагт Хятадын цаг уурын албанаас мэдээлснээр Бээжин хотод сүүлийн 60 жилийн хугацаанд бүртгэгдээгүй хамгийн халуун зургаадугаар сарын өдөр бүртгэгджээ.

Тодруулбал, пүрэв гарагт тус хотод агаарын хэм 41.1 хэмд хүрсэн гэнэ. Ийм өндөр хэм тус хотын сүүлийн 60 жилийн түүхэнд, зургаадугаар сард бүртгэгдэж байгаагүй ажээ. Улмаар цаг уурын албанаас мэдээлж байгаагаар агаарын хэм энэ сарыг дуустал ийм өндөр байх гэнэ.

Бээжин хотын түүхэнд хамгийн сүүлд 1961 онд зургаадугаар сард ийм халуун өдөр бүртгэгдэж байжээ.

БНХАУ-ын энэ жил агаарын хэмийн хэд хэдэн дээд үзүүлэлтээ эвдсэн бөгөөд өнгөрөгч тавдугаар сард л гэхэд Шанхай хотод сүүлийн нэг зууны хугацаан дахь хамгийн халуун тавдугаар сарын өдөр тохиосон юм.

BBC сувгаас мэдээлж байгаагаар пүрэв гарагт Бээжин хотын хойд хэсгээр агаарын хэм хамгийн дээд талдаа 41.8 хэмд хүрсэн гэнэ.

Улмаар холбогдох албаныхны зүгээс агаарын хэмийн хүрээнд улбар шар сэрэмжлүүлгийг хүргэжээ. Тэдний анхааруулж байгаагаар бямба гарагийг хүртэл тус хотод 39 хэм хүрч хална гэсэн юм. Улбар шар сэрэмжлүүлэг нь Бээжин хотын цаг уурын сэрэмжлүүлгүүдээс аюулын зэргээрээ хоёрт ордог ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18