Итали: Оросын олигархиудын 2 тэрбум еврогоор хэмжигдэх хөрөнгийг царцаажээ
2023, 7 сарын 5. 5:410

ОХУ өнгөрсөн жил Украинд халдан түрэмгийлснээс хойш Оросын олигархиудын хоёр тэрбум еврогоор хэмжигдэх хөрөнгийг хураан авах буюу царцаагаад буй гэдгээ Италийн засгийн газар онцолжээ.

Орон нутгийн цагаар 4-ний өдөр ANSA зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Италийн Төв банкны санхүүгийн мэдээллийн албаны дарга Энзо Серрата мөн өдөр олон нийтэд хүргэсэн жилийн тайландаа энэ тухай дурдсан байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш тус улс нь Европын холбооны зүгээс Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд нэгдсэн билээ. Улмаар Оросын олигархиудын банкны данс, тансаг байшин, дарвуулт онгоц, автомашин зэрэг хөрөнгийг хураан авч, царцааж эхэлсэн байна.

Энэхүү үйл явдлын хүрээнд хураан авсан эд хөрөнгөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжигч хэмээгддэг эрчим хүчний магнат Геннадий Тимченкогийн эзэмшдэг 52 метрийн урттай дарвуулт завь, Оросын улс төрч, бизнесмен Олег Савченкогийн эзэмшлийн 17-р зуунд баригдсан Тоскана дахь тансаг зэрэглэлийн эдлэн бүхий байшин зэрэг багтаж байгаа аж.

Дайн эхлэхээс өмнө Оросын хөрөнгөтнүүд Италийн далайн эрэг, боомт орчимд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхол тун их байсан юм. Тодруулбал Комо нуур, Сардиниа, Тоскана, Лигуриа зэрэг бүс нутгуудаар үл хөдлөх хөрөнгө авах нь элбэг байв.

Оросын гангийн магнат Алишер Усманов зэрэг олигархиуд хөрөнгийг битүүмжилснийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35