АНУ-ын хориг арга хэмжээний “ачаар” Хятад, Оросын технологийн салбар дахь хамтын ажиллагаа улам бэхжих болжээ
2023, 7 сарын 23. 17:290

АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаагийн “ачаар” Орос болон Хятадын эрдэмтэдийн квант технологийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимжихэд түлхэц болж буй талаар Хонг Конгийн South China Morning Post сонин мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар энэ сард Москва хотноо зохион байгуулагдсан “Ирээдүйн технологийн форум"-д Хятад, Энэтхэг, Австрали, Франц, Германаас квант технологийн судалгааны ололт амжилтаа хуваалцахаар олон зуун эрдэмтэд хуран чуулсан байна.

Ерөнхийлөгч Путин тус форум дээр үг хэлэхдээ 2030 он гэхэд ОХУ-ыг өгөгдөлд суурилсан эдийн засагтай болгох төлөвлөгөөгөө мөн зарлажээ.

Тэрээр онцлохдоо ОХУ-ыг олон улсын тавцанд хяхаж хавчиж, ганцаардуулж буй энэ үед олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг орхигдуулахгүй байгаа гэдгээ илэрхийлэхийн сацуу Хятад, Бразил зэрэг БРИКС-ийн гэгдэх таван улстай зөвхөн квант технологиор тогтохгүй ирээдүйд тэргүүлэх технологиудыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллахад анхаарал хандуулахыг санал болгосон байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01