Владимир Путин: Евгений Пригожины зорчиж явсан онгоц гадны нөлөөтэй осолдоогүй
2023, 10 сарын 6. 19:400

Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Валдай Олон улсын Хэлэлцүүлгийн Клубийн уулзалтад оролцжээ. Уулзалтын үеэр тэр Вагнер бүлгийн толгойлогч асан Евгений Пригожины аминд хүрсэн ослын талаар өгүүлсэн байна.

Үйл явдлын хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр, ерөнхийлөгч Путин, “Вагнер компанийн удирдагчид юу тохиолдсон талаар асуух асуулт байгаа гэдгийг би мэднэ. Бид онгоцны ослын талаар мэдэж байгаа. Мөрдөн шалгах хорооны удирдлагаас саяхан надад товч мэдээлэл өгсөн. Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсоос гар гранатын хэлтэрхий олдсон. Онгоцонд ямар ч гадны хүчин зүйл нөлөөлөөгүй. Энэ бол хөдөлшгүй баримт. ОХУ-ын Мөрдөн шалгах Хорооноос хийсэн шалгалтын үр дүн энэ.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн цусанд согтууруулах ундаа, мансууруулах бодис байсан эсэхийг тогтох шинжилгээ хийгээгүй. Гэсэн хэдий ч та бүхний мэдэхээр Холбооны Аюулгүй байдлын Алба Санкт Петербург дэх Вагнерын оффисоос 5 килограмм кокайн, 10 тэрбум рублийг олж байсан.

Миний бодлоор цогцсуудыг энэ төрлийн шинжилгээнд хамруулах ёстой байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Би энийг л хэлж чадахаар байна.

Би энэ тухай олон нийтэд мэдээлж болох эсэхийг Мөрдөн шалгах Хорооны даргаас асуухад тэр надад, “Болно оо, энэ бол нологдсон баримт” гэж хэлсэн хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47